Ц.Мянганбаяр, О.Пүрэвдулам нар Ганнам дүүрэгт амьдарч байна
2013 оны 3 сарын 11
Ц.Мянганбаяр, О.Пүрэвдулам нар Ганнам дүүрэгт амьдарч байна
Жил жилийн “Гоёл” наадмыг Ц.Мянганбаярын амрагийг тодруулах тэмцээн хэмээх нь бий. Хэдийгээр хоржоонтой юм шиг сонсогдох ч Ц.Мянганбаярын үйлдлүүд үүнийг үнэн хэмээн батлах мэт. Учир нь өнгөрсөн оны сүүлээр болсон “Гоёл 2013” наадам зохион байгуулагдахын өмнөхөн “Энэ жилийн топ моделиор О.Пүрэвдулам тодорно. Учир нь тэрбээр Ц.Мянганбаярын хараанд өртсөн” хэмээж байсан билээ. Үүнтэй зэрэгцэн загвар өмсөгч О.Пүрэвдулам өөрийн фэйсбүүк хуудаснаа их хэмжээний ам.долларын зураг оруулж “Энэ бүгд минийх болно”  хэмээн бичиж байсан гэж байгаа.
“Гоёл 2013” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болоход олны яриа ортой болохыг батлаж энэ жилийн Топ моделиор О.Пүрэвдулам тодорсон юм.
Тэгвэл Ц.Мянганбаяр отгон топ О.Пүрэвдуламыг сонгосон гэдэг нь ч үнэн болоод явчихав. Учир нь “Алтны магнат” Мянгаа Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт залуу амрагтайгаа цуг амьдарч байгаа гэнэ.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ