Сонголтдоо бардам бүсгүйчүүд
2013 оны 3 сарын 12
Сонголтдоо бардам бүсгүйчүүд
“Эх бүрдийн домог” киноны үзэсгэлэнт Нарангарвуугийн дүрээрээ найруулагчдын анхаарлыг татаж, гарч ирсэн жүжигчин бол МУГЖ Н.Батцэцэг. Тэрбээр “Хорь гаруй жилийн өмнө О.Машбатыг сонгож суусан маань хамгийн зөв сонголт байсан. Хажуудаа хайр халамж дүүрэн хүнтэй байхыг бүсгүй хүн бүр хүсдэг” хэмээн хэлэх дуртай.
Харин зохиолын дуун ертөнцөд дууны хос жигүүр болсон дуучин Р.Дэлгэрмаа ханийхаа тухай “Би арван үг хэлж байхад Хишигээ ганц үг хэлнэ дээ. Хүн хараад л дурладаг гэж ярьдаг бол бид хоёр байгаа байдлаараа бие биенээ ойлгож гэр бүл болсон. Би даруухан хүнд дуртай. Тийм учраас миний ханийн зөөлөн даруухан төрх, эмэгтэй хvнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг буурь суурьтай чанарууд нь магадгүй намайг татсан болов уу” гэж ханиараа бахархан бардамнажээ. Ийнхүү өөрийн сонголтдоо бардам бүсгүйчүүдийн тоог тэд тэргүүлж байна.

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ