О.Батсайхан “Монголын Богдууд” сэдвээр лекц уншлаа
2013 оны 3 сарын 15
О.Батсайхан “Монголын Богдууд” сэдвээр лекц уншлаа
Монголын ширээний теннисний холбооноос энэ сарын 15-17-нд зохион байгуулах УАШТ-нийг “Спорт ба Соёл” сэдвийн дор хийхээр болжээ. Уг ажлын хүрээнд Төрийн шагналт, түүх судлаач, доктор О.Батсайхан “ Монголын Богдууд” сэдвээр түүх, соёл, танин мэдэхүйн лекц, илтгэлийг УАШТ-д оролцож буй нийт баг тамирчид, дасгалжуулагчид зориулан сонордуулж, сонирхосон асуултуудад хариулав. Мөн Богд Хааны ордон музейтэй хамтран “Монголын Богдууд” фото зургийн үзэсгэлэнг  гурван өдрийн турш гарна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь хот, хөдөө орон нутгаас ирсэн нийт баг тамирчдынхаа түүх, соёлын танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх Спортыг түүх, соёл – Олимпизмтэй холбох эрхэм зорилготой юм байна.

Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ