Мохаммед Алигийн бээлий 385 000 долларт хүрчээ
2013 оны 3 сарын 17
Мохаммед Алигийн бээлий 385 000 долларт хүрчээ
Мэргэжлийн боксын амьд домог болсон алдарт Мохаммед Алигийн хос бээлийг АНУ-ын Калифорни мужийн дуудлагын  худалдаанд оруулжээ. Энэхүү худалдаагаар түүний бээлийг тус бүрийг нь 385 000 доллароор худалдсан байна. Уг хос бээлий нь мэргэжлийн боксын “Алдарын танхимд” заларч байхдаа  нэрт  дасгалжуулагч Анжело Дандид зориулсан гол үзмэрүүдийн нэг байсан байна. Боксын их спортод 60 жилийн хөдөлмөрөө  зориулсан тэрбээр  15 дэлхийн аваргыг хүмүүжүүлсэн нэгэн юм. Мохаммед Али эдгээр бээлийг өмсөн рингэнд гарахдаа Сонни Листон, Жо Фрейзер нартай тулалдаж байсан ажээ.

Ч.ГАНАА

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ