Аюулгүй хагалгааны хяналтын хуудастай болсноор эрсдэл багасна
2013 оны 3 сарын 17
Аюулгүй хагалгааны хяналтын хуудастай болсноор эрсдэл багасна
Аюулгүй хагалгааны хяналтын хуудсыг гуравдагч шатлалын эмнэлэгт нэвтрүүлэх төслийн хүрээнд ЭМЯ-нд сургалт зохион байгуулагдаж, эмч нарт гарын авлага, танилцуулах материалыг тараасан байна.  Энэ нь мэс засалтай холбоотой хүндрэл, нас баралтын тохиолдол бууруулахад чиглэсэн төсөл аж. Сүүлийн жилүүдэд манай улсад мэс заслын аюулгүй байдлыг хангах эмчилгээний хүндрэл, нас баралт ихээр гарах болсон. Харин дээрх хуудас гарснаар мэс заслын дараах хүндрэл буурахад ихээхэн нөлөөтэй гэнэ. ДЭМБ үүнд анхаарлаа хандуулж, өвчтөний аюулгүй байдлын талаар “Аюулгүй мэс засал амьдралыг аварна” хэмээх санал санаачлага гарган, олон улс орнуудад санал, зөвлөмж болгож, гарын авлага материалаар хангаж байгаа аж. Хяналтын хуудсыг ашиглаж сурснаар хагалгаанд орох өвчтөн андуурагдах, хагалгааны талбай солигдох, бинт хөвөн, шаариг, багаж хэрэгслээ хэвлийн хөндийд орхих, өвчтөнг түлэх, гэмтээх гэх мэт олон эрсдэлээс хамгаалах нөхцөл боломж бүрдэх юм байна. Дэлхий дахинд жил бүр 234 сая мэс ажилбар хийгддэг ба ДЭМБ-ын санал болгож буй хагалгааны аюулгүй хуудсыг үр дүнтэй хэрэгжүүлснээр жилд багадаа хагас сая хүний амь насыг хамгаалж болох юм гэж ДЭМБ зөвлөдөг байна.

Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ