Барилгын компаниуд салбарын яамандаа хүсэлт гаргалаа
2013 оны 3 сарын 18
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгуулага, компаниудын удирдлагуудтай Барилга, хот байгуулалтын яамныхан ээлжит уулзалтаа хийлээ. Энэ удаад орон сууцны нийлүүлэлтийг дэмжих төр хувийн хэвшлийн түншлэл уулзалт ярилцлагыг Барилгын хөгжлийн төв, үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч төвтэй хамтран зохион байгуулав. Уулзалтанд барилгын 70 гаруй компанийн 200-аад төлөөлөл оролцож, иргэдийг хэрхэн орон сууцжуулах боломж, чадамж байгаагаа ярилцаа. Статистик тоо мэдээллээр 2012 онд 11 349 айлын орон сууц  Улаанбаатар хотод ашиглалтанд орсон бол 2013 онд 19 300 айлын орон сууц ашиглалтанд орох юм байна.  Энэ жил ашиглалтанд орох сууцны 14 030 нь 55 м кв, 3480 нь 55-70 м кв, 1880 нь 75-аас дээш м кв тай байр байгаа. Эдгээр орон сууцны хэд нь ямар ч асуудалгүй бэлэн болох вэ, хэдэд нь дэмжлэг хэрэгтэй болохыг салбарын яамныхан сонслоо. Орон сууцны нийлүүлэлтийг дэмжихийн тулд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг яамнаас хэрэгжүүлж эхэлсэн.  Материал үйлдвэрлэгчдэд 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ийнхүү эргэлтийн хөрөнгөөр дэмжих нь үндэсний үйлдвэрүүдээ дэмжээд зогсохгүй та бүхний ажилд ч тус болно гэв.Уулзалт ярилцлагыг эхлүүлсэний дараа БХБЯам, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд барилгын компанийхантай ганцаарчилсан уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсон, ямар дэмжлэг хэрэгтэй болохыг нь тэмдэглэж авав. Мөн судалгаа бөглүүлж энэ бүхний үндсэн дээр хамтран ажиллаж иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангахаар ярилцаж байна. Орон сууцны үнийг бууруулахын тулд шинэ технологи энэ салбарт нэвтрүүлэх, газар дэд бүтцийг төрөөс шийдэж өгөх, мөн компаниудад хөнгөлөлттэй зээл олгож өгөх зэрэг хүсэлтийг компаниудын зүгээс  тавьж байлаа.

Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ