Уго Чавесийг эмчилсэн куба эмч нарыг Венесуэль шагналаа
2013 оны 3 сарын 20
Уго Чавесийг эмчилсэн куба эмч нарыг Венесуэль шагналаа
Венесуэль улсын Засаг захиргаа 2011 оны дунд үеэс Ерөнхийлөгч Уго Чавес агсанг эмчилж байсан Кубын эмч нарыг шагнасан тухай РИА Новости мэдээлэв.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Н.Мадуро куба эмч нарыг шагнах тушаал бичсэнийг Венесуэлийн албан ёсны сонинд нийтэлсэн байна. Куба улсын долоон эмчийг “Венесуэлийн чөлөөлөх” одонгийн нэгдүгээр зэргийн медалиар шагнахаар болжээ. Тушаалд “Боливарийн хувьсгалын гол командлагч Уго Чавесийг эмчилж, эмчийн ажил үүргээ мэргэжлийн төвшинд биелүүлсэн” учраас эмч нарыг шагнахаар шийдвэрлэсэн аж. Энэ сарын 5-нд таалал төгссөн Уго Чавес 2011 дунд үеэс хойш Куба улсад очиж, дөрвөн удаа хагалгаа хийлгэжээ.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ