Венесуэль улс АНУ-аас харилцаагаа таслав
2013 оны 3 сарын 21
Венесуэль улс АНУ-аас харилцаагаа таслав
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хэлсэн АНУ-ын мэдэгдлээс үүдэн Венесуэль улс албан ёсны бус зарим харилцаагаа тасалсан тухай Франс Пресс мэдээллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роберт Жекобсоны мэдэгдлийн улмаас энэ шийдвэрийг гаргасан гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хауа хэлсэн байна. Роберт Жекобсон энэ сарын 15-нд Испанийн “El Pais” сонинд өгсөн ярилцлагадаа “Венесуэлийн иргэд ил тод, нээлттэй сонгууль өгөх эрхтэй. Сүүлийн жилүүдэд тус оронд байхгүй байгаа чөлөөт хэвлэл ч венесуэльчуудэд хэрэгтэй” гэжээ. Сүүлийн 14 жилийн турш хоёр улсын харилцаа хөндий байгаа юм.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ