Л.Норовсүрэн Соёлын гавьяат боллоо
2013 оны 3 сарын 22
Л.Норовсүрэн Соёлын гавьяат боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүмүүсийг Төрийн дээд одон медалиар шагналаа. Үүнд хэвлэл мэдээллийн салбараас Соёлын гавьяат, Урлагийн гавьяат зүтгэлтэн “мэндэллээ”. Үүнд МУИС-ийн НШУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, профессор Л.Норовсүрэн Соёлын гавьяат цол хүртсэн бол Хэвлэлийн хүрээлэнгийн багш Н.Даариймаа, сэтгүүлч Б.Монголхүү, МҮОНРТ-ийн зураач Т.Гоош Урлагийн гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн Кино албаны дуу оруулагч Ж.Дарамсүрэн гавьяат жүжигчин боллоо. Харин “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгчийн зөвлөх Ж.Гангаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Элчин сайд асан Ж.Султан Сүхбаатарын одонгоор тус шагнуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, доктор, профессор А.Нота Ардын эмч цол хүртлээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан А.Нота эмчийн нөр их хөдөлмөрийг үнэлж Төрийн өндөр дээд цолыг хүртээж байна гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах үеэрээ тодотголоо.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ