Жоргүй нийгэм
2013 оны 3 сарын 25
1.
   Манай Засгийн ажил мандаж чадахгүй байгааг ойлголоо. Үүнийгээ төрийн сүлд, шинэчлэлийн сүнс болсон Засгийн газар маань сонгогч түмэн бид хэддээ ойлгуулахын тулд тав, зургаан сар уйгагүй сайхан ажиллалаа.  Урд талын нөхдүүд унагачихсан учраас л болж өгөхгүй байгааг ойлголоо. Шинэчлэлийн оргил болсон өнөөгийн Засгийн өмнөх болоод өмнөхийн өмнөх  Засгийн газрууд их л муу засгийн газрууд байжээ. Шинэчлэхийн аргагүй байдалд оролцуулчихсан бүр муугийн муу нөхдүүд байж. Уг нь өнөөдрийн сайны сайн Засгийн нэжгээд нөхдүүд тэнд орогнож байсан нь түүх үүх болж үлдсэн байлгүй дээ. Архивын газар ч гэж бий. Ард түмний санамж ч гэж байна. Сайд нь Ардын нам байхад дэд сайд гуай нь Ардчилсан нам байлаа. Сайд нь Ардчилсан нам байхад дэд нь Ардын намынх ч байдаг юм уу. Ийм л байсан. Ерөнхийдөө  2004 оноос хойш нэг иймэрхүү байж иржээ. Бүх л бүтэн есөн жил шүү. Гэтэл нугасны муухай дэгдээхэй нь Ардын намынхан болоод галууны хөөрхөн нь Ардчилсан намочкагийнхан болоод явчихав. Өмнөх муугийн муу Засгийн газрын Ерөнхий сайд нь Сү. Батболд байлаа.Тэргүүн шадар сайд нь Но.Алтанхуяг байлаа.  Дэд бүтцийг ерөнхийд нь Х.Баттулга хариуцаж байв. Өдгөө ҮХАА-н сайд. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асанТ.Бадамжунайг  залуургүй завь шиг ажиллаж байсан гэж хэлж чадахгүй л байх. Түүний нүүрэн дээр ургацыг хураах шиг болсон. Ногоогоор бороо оруулсан гэх нь хаашаа юм. Ойворгон юм болно. Ямар ч атугай дотоодын хүнсний ногоогоор зах зээл хангагдсан. Харин монголын нөхцөлд киви, усан үзэм, барын нүд, барсын хумс гэсэн жимс жимсгэнэ энэ тэрийг тарих нь бол одоогоорТ.Бадамжунайд байтугай Бурхан багшид ч давагдашгүй хүчин зүйл болох байх л даа.  Мал 50 сая хүрсэн. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэж нэлээд тонгочуулсан. Худаг ус гаргах,түүнийг арай чүү лайдах, үлийн цагаан огтоно устгах, мал вакцинжуулах түмэн зовлонг хаах мянган ажил хийсэн. Тэр үеийн бүх сайд нар ажилласан байж таараа. Тэр утгаараа амьдрал явж байсан байж таараа.Эдүүгээгийн Гадаад харилцааны сайд Лу.Болд Батлан хамгаалах салбарыг дажгүй л аваад явсан. Олон ч шинэлэг юм сэдэж хийсэн гэнэ лээ. Зам тээврийн сайд А.Гансүх яг энэ салбараа хариуцсан дэд сайд байсан билээ. Их хурлын дэд дарга С.Баярцогт сангийн авдрыг мэдэж байв.Үгүй тэгээд бүгд л болж бүтээд явсан биз дээ. Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав гэхэд Завхан аймгийн засаг дарга байв. Түүнийг ямар ч проблемгүй Засаг даргаар томилж байсан биз дээ. Одоо яаж байна? ! Хоёрдугаарт бичье.
2.
Манай Н. Алтанхуяг уг нь зөв хүн. Ялсан хүмүүст юмыг нь өгч чадах л хүн.Гэвч тэр яагаад хатуурхаад байна. Гадны нөлөө байна уу?! 1996 онд Ардын намынхан “Аа” гэж дуу алдаагүй бүгдийг л сэрэх хэмжээнд нь өгсөн шүү дээ. Зууны манлай Яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар, Ц.Дамиран нар үлдэж байсан. Доороо хичнээн сайхан хүмүүс үлдсэнийг хэн ч мэдэхгүй. Тийм сайхан юм аа Ардчилсан намынхан алдлаа. Одоогийн байдал бол “ХУНТ” шиг байна шүү дээ. Яллаа нэмэр байдаггүй. Дээрээ л ялсан бол доороо “конец”.
Я.Санжмятав байтугай Ю.Юбаг аймгийн даргаар томилоход Ардын нам 2008 оноос 2012 он хүртлэх хугацаанд “good” л байгаа биз дээ?!  Эцэстээ“Бидний хүсээгүй ардчилал энэ биш шүү дээ” гэж ардчилсан улсын баатар маань эргэлзлээ. Сэнгийн Эрдэнэ гуай Ардын намд байсан. Хүүгээ дэмжээд аль нэг намд орсон байх. Аль намд орсоныг нь би ч сайн мэддэггүй юм.  За, энэ ч яахав. Нийгэм маань жороо алдчихжээ.  
Одоогийн байдлаар зургаан аймгийн дарга  томилогдсонгүй. Н.Алтанхуяг өөрөө ийм балмад шийдвэр гаргах хүн биш. “Ил санал хураалаа” иймээс намайг аймгийн дарга болгосонгүй гэсэн гомдол байна. Тэд УИХ-ын  даргаасаа, Ерөнхий сайд болтлоо хэнийгээ ил саналаар биш сонгож байсан юм бэ. Ардчиллын үндэс нь ил тод байдал. Ил тод байдал гэж байхгүй л юм бол Ардчиллын үндэс гээд ч яах вэ дээ, Санжмятав гуай минь. Та бол сайхан сайд. Хөдөөгийн амьдрал мэдэх сайд Ц.Баярсайхан та хоёроос өөр байхгүй. Наана чинь өвөл боллоо. Цаана чинь зуд боллоо. Онцгой байдлынхан өвс тэжээлээ зөөж эхэллээ. Гэтэл зургаагын зургаан аймгийн засаг дарга томилогдоогүй байна. Үүрэг гүйцэтгэгч нарыг томиллоо л гэх юм. Үүрэг гүйцэтгэгч байтугай дүүрэг гүйцэтгэгчийг тоохоо байсан монгол шүү дээ. Ард түмэн жинхэнэ юманд дуртай. Жинхэнэ засагт дуртай. Ардын засагт дуртай. Тэгэхээр ардаа хүндэл. Ард түмнээ хүндэлдэггүй Ардчилсан засаг гэж хаа ч байхгүй. Ардаа хүндэтгэ. Амьдралыг нь хүндэтгэ.
 
Х.Бүрэнтогтох
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив