Шинэчлэлийн шинэ жаяг
2013 оны 3 сарын 25
1.
Манайхан болохгүй бүтэхгүй байгаа л бол дандаа буруутан олж суржээ. Заавал олно шүү. Гарцаагүй сайхан олно. Урд нь ямар байсныг бүү мэд. Одоо бол тийм шүү.  Сүүлийн зуун жилд буруутан олохоороо манай Монголчууд алдаршсан. ЮНЕСКО-д морин хуур Монголынх гэж бүртгүүлэх гэж байснаас “Буруутан олдог” чадамжаа бүртгүүлвэл дээгүүр тууна даа. Африкийн зарим орны хүмүүс хүний чанар бол хөлийн чигчий хуруу шүү дээ. Яагаад гэвэл олон зуун жилийн колончлолын амьдрал тийм болгодог байна. Манай “ардчилагчдын” үзэж байгаа ЗХУ-ын нөлөөтэй амьдарсан цаг хугацааг колончлогдсон гэж үзвэл бид 300 жил колончлолд байж. Монгол хүн 300 жил колончлогдоод одоо яаж өндийх вэ?! Бие биенээ худалддаг, амархан бие биенээсээ залхдаг. Түр зуур ялж байвал ирээдүйн их ялалт хамаагүй байдаг энэ тэр ёстой чепуха. Тэгэхээр тэр колончлогдсон сэтгэлгээ хичнээн Баабар байгаад, хичнээн Батхуяг байгаад яаж салах вэ дээ. Энэ бол өнөөгийн байж байгаа царай. Эдийн засаг болохоо байхаар Дэлхийн эдийн засгийн хямрал руу чихнэ. Бас болохоо байхаар Азийн эдийн засаг руу чихнэ. Европод ч эдийн засаг хямравал тийш нь чихнэ. Америкт болохоо байвал бас тийш нь чихнэ. Энэ бол бидний феодал сэтгэлгээ. Ардчилсан намын гишүүн нь Ардын намын хүн сайн явбал хараана. Атаархана. Үхээсээ гэж бодно. Ардын намынх нь ч ялгаагүй. Дээрдэх юм үгүй. Гуравдахь хүчин гэгч нь бүр ч дээрэмчдийн бүлэглэл шиг нөхдүүд. “Муу л юм байвал бидэнд ашигтай. Бид үнэд орно” гэж горьдоно. Яг нарийндаа Европод Дэлхийн хоёрдугаар дайны дараахь шиг зовлонтой байгаа. Европууд энэ хооронд тэд жаргалтай байсан. Нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал газар авсан. Амьдралын анхан шатны хэрэгцээ төдийгүй, үнэт зүйл, төсөөлөл зэрэг нь гацаанд орлоо. Жорж бол нэг өдөр ч цахилгаан, дулаангүй байж чадахгүй. Дорж бол агуйд арван жил амьдарч чадна. Гэтэл Европууд маань хүний хөгжлийн оргилд хүрсэн хүмүүс шүү дээ. Монголд туслана. Анголд туслана. Гэтэл өнөөдөр Өмнөд Европ бол бүр баларч байна. Хязгаар нь үзэгдэхгүй өр шир. Төрийн институци нь нүдэн дээр унаж байна. Үүнээс болж Европын холбоо гацаж байна. Улс төрчдийн гоё ганган үг бол салхинд хийсч байгаа цааснаас үнэгүй болжээ. Эдийн засгийн элдэв онол “конец фильма”. Ер нь эцэстээ хүн өөрөөгий болоод үр хүүхдээ тэжээхэд ямар онол хэрэгтэй юм бэ?! Манай  Монголчууд: “Хүн нэмлээ, Хүнс нэм” гэдэг. Үүнээс том онолыг Фридман,  Фридманберг ч зохиогоогүй. Яг ийм фон дээр Монгол нэг их муу дүр зурагтай байгаа биш шүү дээ.  Ажилгүйдэл хамгийн бага түвшинд байна. Нийгмийн чанартай зовлон зүдгүүр 1992 онтой харьцуулахад тэнгэр газар. Түлэх нүүрсгүй бол түлүүлчихна. Жаахан радицитай байсан ч яах вэ. Хүн нь манжин шиг толгойтой болтол зай ч байна, лай ч байна. Туулын урд хэсэгт л агаар нь хүрэхгүй бол яамай шүү дээ.  Энэ гоё тааламжтай байдлын цаана Монгол хүн бага цалин авч байгаад л байгаа юм. Одоо яая гэх вэ, агуу их Герман орны хувьд ч гэсэн эдийн засгийн хямралыг нь тэдний “багасгасан” цалин аварч байгаа. Эсвэл ажлын цагийг багасгасанд байна. Хагас өдөр ажлаад хүн амарч байна. Түүндээ сэтгэл хангалуун байна. Энэ бол кайф. Бидний хэлдэгээр шүү дээ. Гэтэл Монгол оронд 2011-2012 онд шал эсэргээрээ хувь хүний, айл гэрийн орлого зарлага нэмэгдсэн шүү дээ. Эндээс харъя! Хөгжилтэй орнууд хямрах тусам гурав дахь ертөнцийн хөгжих боломж уламж ихсэх ёстой. Яагаад гэвэл тэд бидний сул тал дээр ажилж буй. Яагаад гэвэл бид хичнээн сул дорой байна, тэд зөвөлгөө өгөх боломжтой болно. Бид хичнээн их хоорондоо эв түнжингүй байна тэд эвлэрүүлэх програм зохионо. Би бусдыг муу амьдраасаа гэж бодохгүй байна. Гэхдээ бид сайн амьдраасаа гэж бодож байна. Нэг жишээ, Оросууд яагаад хямрахгүй байна. Баруун хямрах тусам Оросуудын үнэ өсч байна. Яагаад гэвэл бид үндсэн юмтай байна. Үндсэн юм гэдэг нь мал сүргээс авахуулаад байгалийн ховор элемент хүртэл байна. Монголд Д.Мендлеев өвөө ч үелэх систем дээрээ тэмдэглэж амжаагүй элемент бий. Яагаад гэвэл зэрлэг жимс удаан үр төлөө өгдөг.
2.
Агаарт нисч байгаад доошоо унах ямар байдгийг би мэдэхгүй. Газарт нисч байгаад агаарт хөвдөг гэж сонссон. Өнөөгийн байдлыг харахад агаарт нисэх ч арга алга. Газарт явган сажилах ч арга бүр алга. Манай Монголчууд дэндүү муу байна. Бид залуу цагтаа конкурс гэж сайхан юманд бэлтгэдэг байлаа. Ерөнхийдөө овоо нь авах юм аа аваад явдаг байв. Ганц хоёр муухай арын хаалга байлаа.  Арын хаалгаар явсан охид хөвгүүд балардаг байлаа. Үүнийг хувь тавилангийн хоржоон гэдэг байв. Одоо УИХ-ын гишүүн болох гэж амбицитай хэдэн нөхдүүд конкурст орохын дайтай юм болж. Тэгэхдээ тоглоомын дүрэм үгүй. Бидний тоглоом дэндлээ.  Уг  нь сонгуулийн үндсэн үнэ цэнэ, зорилго нь хэн олон хүний санал авна тэр нь депутат болох ёстой. Гэтэл одоо печень таваглах, ёотон өгөх зэрэг зөрчил нь үндсэн зорилгынхоо орой дээр гарчихаад байна. Сонгогчдын санал биш шүүхийн шийдвэр бүхний оргил боллоо. Тэгвэл сонгууль явуулаад яах юм бэ?! Шүүхийн шийдвэрээр парламентийг бүрдүүлье.  Санал цуглуулаад яах юм бэ?  Баахан юманд таалагдах гээд баахан амьтан дагуулж явах хэрэг байна уу? Ухаантай юм ярих нь  ч яамай хэрэг. Улаан хамбан дээлтэй гангараад ч яах вэ?!
Дурын нэр дэвшигчийг хорлох, алах боломж байна. Энэ тэнэг мажоритар систем. Монголд баялаг нээгдлээ гээд гадаадынхан тэнхэлгээ алдтал шунаад байгаа юм биш. Тэд шунаж байгаа тэгэхдээ монголчуудаас арай бага шунаж байгаа.  Яагаад гэвэл тэдэн дунд ганц ч Монгол хүн алга. Яг нарийндаа сүүлийн 100 жилийн монгол хүн гэдэг юм үзээгүй. Мозамбек хүн шиг, Ангол хүн шиг  шүү дээ. Уншигч Та битгий хууртаарай. Харамсалтай нь Ангол хүн Монгол хүнээс хоёр дахин илүү амьдарч байгаа. Ангол хүн Англи хүн биш шүү, андууравч. Элбэгдорж минь андууравч, Энхболд минь андууравч, Алтанхуяг минь чи үүнийг андуурвал “гоогоо шүү дээ”. Та нар хэн бэ? Өөрсдөөсөө асуу! Та нар биднийг л даралж чадна. Өөр  хэнийг ч дарлаж чадахгүй. Хэн бэ?! Тэр ардчилалаа бидний алган дээр авчираад тавь. Тэгвэл итгэе. Монгол орон Мозамбик нар тусгаар тогтнол, ардчилал цэцэглэтийн их замаа 1974 онд олсон. Тэр ард түмэн бид  нар “үлгэр домог” сонссоор  байгаад л ийм болсон шүү дээ. Тэгэхэд манай зарим эх үүсвэрийг судлах юм бол бид энэ үед колончлолд байж. Яг өнөөдрийн ойлголтоор бид зөвхөн Мозембикийн  урд яваа шүү. Барууныханд Монголчууд улаан нялга болтлоо зодолдож байвал сайн. Бие биенээ дэвсээд яйлна даа. Бид ч бие биендээ атаман болохдоо ч гаргуйн шүү дээ. Маш хялбар. Яагаад гэвэл бид Монголчууд. Яг нарийндаа Монгол орны нутаг дэвсгэр дээрээ оршин суугаа Монголчууд. Тэд хэн бэ?! Тэд бол эхлээд одоогийн байдлаар Ц.Элбэгдоржоос авахуулаад Х.Бүрэнтогтох хүртэлх Монголчууд. Тийм учраас гараад ирснээ шүүхдэх, тэр тусмаа шүүхийн шийдвэрээр парламентийг бүрдүүлэх нь утгагүй. Жишээ нь С.Эрдэнэ гуай надтай нэг сайхан гар барьсан. Би тэгээд С.Эрдэнэ гуайг дэмжээрэй гэж хүүдээ хэлсэн. Би хүүдээ нөлөөлсөн үү?! Би шүүхдье шүүх гар барих уу?! Худлаа юмаар бие биенээ зодохоо болье. Монголчууд бидэнд хэн ч хайртай биш. Бид л бие биендээ хайртай байхгүй бол хэн ч биш. Ялсан Чойжтилсүрэнг, ялсан Хүрэлбааарыг зөвшөөрье. Машин тоолсон. Үгүй бол бүгдийг эхлээд тоольё.

Х.БҮРЭНТОГТОХ   
2013.01.24
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив