Киприйн банкууд 28-ыг хүртэл ажиллахгүй
2013 оны 3 сарын 26
Киприйн банкууд 28-ыг хүртэл ажиллахгүй
Санхүү, эдийн засаг нь хямралд орсон Кипр улсын банкууд энэ пүрэв гараг хүртэл ажиллахгүй тухай ВВС мэдээллээ.
Сангийн сайд Михалис Саррис энэхүү шийдвэрийг гаргасан талаар Киприйн Төв банкны удирдлага хэлсэн байна. Уг нь банкуудыг мягмар гарагт ажиллана гэж мэдэгдэж байсан аж. Кипр улсын банкны систем энэ сарын 16-аас эхлэн доголдож эхэлсэн юм. Тус улсын парламент хямралын эсрэг боловсруулсан төлөвлөгөөг буцаасан учраас ЕХ-ы Сангийн сайд нар даваа гарагт уулзсан байна.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ