Ж.Батзандан жагсаал хийх үү
2013 оны 3 сарын 29
Ж.Батзандан жагсаал хийх үү
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан хуулийн төслийг Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд авч хэлэлцээгүй гэнэ. Ж.Батзандан гишүүн сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс магадгүй түүний эл үйлдэлд дургүйцсэн сайд нар хуулийн төслийг нь хэлэлцээгүй байж болох юм. Гэсэн хэдий ч Ж.Батзандан бууж өгөхгүйгээр шийдсэн бололтой. Тэрбээр “Засгийн газрын гишүүд УИХ-аасаа илүү эрх мэдэлтэй болсон, ийм байж болохгүй. Иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй гишүүд олон байна. Иргэд ямар амьдралаар амьдарч байгааг олж үз” хэмээн бухимджээ. Түүний санаачилсан хуулийг Засгийн газрын гишүүд хэлэлцэхгүй бол Ж.Батзандан гишүүн гудамжинд гараад жагсаал хийж мэдэх л юм. Ямар сураагүй юм биш. Тэгээд ч УИХ-ын гишүүд Төрийн ордон дотроо хүчин мөхөсдөөд байвал гадагшаа гараад иргэдээсээ тусламж гуйхад яагаад болохгүй гэж. Тэртээ тэргүй энэ хавар Сүхбаатарын талбай эзгүйрч, олон нийт жагсаал цуглаан болохгүй болохоор “Уйтгартай хавар” гээд нэрлэчихсэн байгаа шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан жагсаал хийвэл нэгдэх хүн олон байгаа.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ