Өнөөдрийн үзвэр үйлчилгээний хуваарь
2013 оны 3 сарын 30
Өнөөдрийн үзвэр үйлчилгээний хуваарь
"Х түц"-ийн "Паппараци" хошин шогийн тоглолт Соёлын төв өргөөнд 19 цагаас болно. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг.

"Шинэ үе"-ийн "Хошин шог шилдэг хөтөлбөрүүд" тоглолт МҮЭСТО-д 19 цагаас болно. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг.

Дэлхийн циркчдийн тоглолт "Аса" циркэд 11.00, 15.00, 19.00 цагуудаас болно. Том хүн 15 мянга, таваас дээш насны хүүхэд 10 мянгын тасалбартай.  50021111 утсаар захиалга өгвөл үнэгүй хүргэж өгөх боломжтой.

"Улаан малгайт" хүүхэлдэй жүжиг Хүүхэлдэйн театрт 14.00 цагаас тоглоно.

Тасалбарын  үнэ 1500 төгрөг юм байна. 50501669 дугаар руу залгаж тасалбараа захиалах боломжтой.

"Мөрөөдлийн театр"-ын "Тэр чинь би" шоу драм 19.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно.

"Дижитал" хамтлагийн "Зүрх рүү" тоглолт iLoft-д 19.00 цагаас болно. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг.

"Хунт нуур"-ыг үзэхийг хүсвэл 17.00 цагт ДБЭТ-т  очоорой. Тасалбар нь суудлаасаа хамаараад 10.000, 15.000 төгрөгийн үнэтэй.  Мэдээлэл авахаар бол 70110389 рүү залгаж болох юм байна.

Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ