Аргентинд болсон үерээр 46 хүн амиа алдав
2013 оны 4 сарын 4
Аргентинд болсон үерээр 46 хүн амиа алдав
Аргентин улсын Ла-Плата хотод үер болсны улмаас наад зах нь 46 хүн амиа алдсан талаар Буэнос-Айрес мужийн амбан захирагч мэдэгдсэн байна.
Мягмар гарагт Ла-Плата хотод гурван цаг хүчтэй аадар бороо орсон юм. 300 мм хур тунадас унаснаас хотын тал хувь нь усанд автсан аж. Олон арван хүмүүс байшингийн дээвэр, машин дээрээ аврагчдыг хүлээж байна. Зарим нэг дэлгүүрийг дээрэмдсэн учраас хүмүүс аюулгүй байдалдаа санаа зовж эхэлжээ. Тиймээс хотынхны аюулгүй байдлыг анхаарахаар болсон гэнэ.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ