Төтө шинэ хамтлаг байгуулж, Тэмкаг уруу татжээ
2013 оны 4 сарын 6
Төтө шинэ хамтлаг байгуулж, Тэмкаг уруу татжээ
Хошин урлагийн “Х-түц” хамтлагийнхан бусдаас ялгарах онцлогтой, шаггүй сайн жүжигчидтэй гэдэг. Хамтлагаасаа 2-3 хос төрүүлж чадсан тус хамтлаг сүүлийн үед залуу жүжигчдээ ар араас нь алдаж байгаа бололтой. “Банш” Батаа хамтлагаасаа гарч “Мөрөөдлийн театр”-т ороод багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл сүүлийн үед Төтөг хамтлагаасаа гарлаа гэх мэдээлэл цацагдаад байгаа.
Төтө хамтлагаасаа зүгээр ч нэг гарчихаагүй гэнэ. Тэрбээр “Эмоци” нэртэй шинэ хамтлаг байгуулж байгаа бөгөөд жүжигчин Тэмка тус хамтлагт орохоор болсон сурагтай.
“Х-Түц” хамтлаг одоогоор “Папараци” нэртэй шоу тоглолтоо хийж байгаа бөгөөд энэ тоглолтыг дуусгаад Тэмка хамтлагаасаа гарч Төтөтэй нэгдэх гэж байгаа бололтой.
Харин түүнийг зүгээр явуулах уу, хамтлагтаа үлдээх үү гэдгийг акулууд л мэдэх байх даа.

Н.НОМИН


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ