МУ-ын цаасан мөнгөн тэмдэгтийн түүх
2013 оны 4 сарын 8
МУ-ын цаасан мөнгөн тэмдэгтийн түүх

1260 онд алт, мөнгөн баталгаатай хэвлэн гаргасан “Хубилай хааны мөнгөн дэвсгэрт” цаасан дэвсгэрт нь гүйлгээний найдвартай хэрэгсэл болж байсан гэнэ.
Уг мөнгөн тэмдэгтийг луу болон цэцгээр найруулан чимж хүрээлжээ. Нүүрний төв хэсэгт эвхмэл үсэгтэй тамга дарсан байна. 1907 онд Оросын эрдэмтэн Козлов Өвөр Монголын Эзэний хошууны нутаг Хар хотын тууриас олж авчээ. Энэ мөнгөн дэвсгэрт одоо ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байна.





1267-1918 оны хооронд “Их сагийн тийз” буюу “Нэг шар цай” хэмээх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд хэрэглэж байсан аж.
Тийзийн гол хэсэгт төв дөрвөлжин эвхмэл үсэгтэй дөрвөлжин тамгаар /улаан/ тамгалсан цаасны голоор хуучин монгол бичгээр хар бэхтэй бийрээр “Их сангийн тийз” баруун талд нь Нэг шар цай, Арван шар цай  гэж тийзний ханшийг тоочин бичдэг. Шар цай гэдэг нь зузаан цайг 60 хуваасны нэгийг хэлдэг байжээ.





“Нэг цэнгийн тийз” гэдэг үнэт цаас нь одоогийн Өмнөговь аймгийн Номгон  сумын Эхэн загийн хийдийн жасын сангаас XIX-XX зуунд гаргасан юм. Энэ тийз нь 109/70мм-ийн хэмжээтэй зузаан орос цаасан дээр нарийн угалз хээг хүрээ болгон шар өнгөөр барлан төв хэсэгт нь мөнгөлөг өнгөөр “Баруун эхний нэг цэнгийн тийз” гэж бичсэн.





Таван фун мөнгөний үнэтэй тэнцэх үнэ бүхий тэмдэгтийг Ламын гэгээний /одоогийн Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум/ хийд гаргаж байсан. Зүүн гар талын дээд хэсэгт төвдөөр хоёр мөр байх боловч уншиж тайлаагүй. Доод зайд хятад бичгээр “Эзнээс хүртээсэн 5 фун” гэсэн 37/35 мм 4 хятад үсэг бүхий дөрвөлжин тамгатай.







Богд хаант Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь “Бага болзоот хааны мөнгөн тэмдэгт” 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хүртэл 6 хувийн хүүтэй гаргах бөгөөд малаар баталгаажуулах болсон. 10-тын доллар нь хонины, 25 доллар үхэр, 50доллар морь, 100 доллар тэмээний зурагтай байв.








Цаасан мөнгөн дэвсгэрт нь 110/80 ммхэмжээтэй зузаавтар орос цаасан дээр хээтэй давхар хүрээтэй түүний голд батад оршихын бэлэгдэл хас тэмдэгийн зурагтай хасын 4 буланд шороо, ус, агаар, тал гэсэн дөрвөн махбодийн дүрслэлтэй модон бараар сийлж тусгай найрлагаар ар, үр зэрэг үрийн зүйлээр найруулсан шаравтар ногоон будгаар барласан байдаг. Энэ дэвсгэрт нэг их хэрэглэгдэж амжаагүй










1925 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь 1924 онд батлагдсан манай улсын анхны Үндсэн хуулийн дагуу Соёмбо сүлдтэй монгол үсгээр бичэгдэн хэвлэгдсэн байна. Эдгээр анхны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д хэвлэн гаргаж байсан байна. Энэ оны мөнгөн тэмдэгтүүдийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан ч үнэн хэрэгтээ 1940-өөд онд гүйлгээнээс хасагдсан байна.







1939 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь Соёмбо, Сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны ардын хувьсгалын удирдагч  Д.Сүхбаатарын хөрөг зурагтай гарсан байна. 1955 оноос гүйлгээнээс гарч 1966 оноос албан ёсоор хассан.








1941 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь 1940 онд батлагдсан Үндсэн хуулиар шинэчлэгдсэн таван хошуу мал бүхий сүлдтэй ба Д.Сүхбаатарын хөрөг байрласан байна.  Нөгөө талд нь хуучин монгол бичгээр тоо үсэгтэй хажууд нь криллээр тоо үсгээр давхар бичсэн. Мөн л ЗХУ-д хэвэлсэн ба албан ёсоор 1966 онд гүйлгээнээс хасчээ.





1955 онд гаргасан мөнгөн тэмдэгт нь 1940 оны татлагдсан сүлдтэй Д.Сүхбаатарын хөрөгтэй ба ЗХУ-д үйлдвэлэн гаргажээ. Энэ мөнгөн тэмдэгтийн бүх үсэг тоог кириллэр бичжээ. Энэ Ши-Бү, Д.Амгалан нар зурсан ба 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан.









1966, 1981, 1983 онд гарсан мөнгөн тэмдэгтүүд нь 1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд мөнгөний шинэ нийлүүлэлт хийсэн нь худалдаанд гарсан социалист худалдааны бараа бүтээгдэхүүний хийлүүлэлт ихэссэнтэй холбоотой юм.
1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. Хорин төгрөгийн дэвсгэрт гарснаар 1966 онд гаргасан 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна.




Монгол Банк
Хүндэт Бакир: Ц.Далхаа 9114-2924

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ