Эмэгтэйчүүдийн энэ хаврын гоёл
2013 оны 4 сарын 9
Эмэгтэйчүүдийн энэ хаврын гоёл
Загварын мэргэжилтнүүд энэ хаврын гоёлыг тодорхойлохдоо "Хэрэв даашинз бол гүн ухлаадастай юм уу, маш богинохон байх хэрэгтэй. Өмдний хувьд элдэв хээ хуартай, скинни загварын тэгсэн хэрнээ энд тэндээ нөхөөстэй, урагдаж тасарсан байвал загварлаг. Харин гадуур хувцас болох цув, пальто сонгохдоо тогтсон нэг хэлбэр загварт баригдаагүй, тэгш бус хэмтэйг нь сонгох хэрэгтэй" гэжээ. Гадуур хувцас, гоёлын даашинз, өдөр тутмын хувцасны аль нь ч бай өнгөний хувьд нэг бол хэтэрхий тод, нэг бол эмэгтэйлэг, дэгжин харагдуулах цагаан, цагаан цайвар өнгийн хувцас ноёлох юм байна. Хэдийгээр цайвар өнгийн хувцас хүнийг тарган харагдуулдаг гэдэг ч зохицуулаад өмсөх юм бол эрхэмсэг харагдахуйц тийм цагаан өнгийг сонгохыг зөвлөж байна.
Харин зуны гангараанд жинсэн материалтай хувцас байх аж. Тэр дундаа трапецан өмдний эрэлт нэмэгдэх гэнэ. Чөлөөт цагаараа клач буюу гоёлын сунадаг материалтай нимгэн триког баллерина дээр тохируулж өмсвөл дэгжин сонголт болох нь. Мөн тод өнгийн цүнхний сонголт хийгээрэй. Түүнчлэн мөрөө хүртэл унжсан урт ээмэг энгийн хувцаслалт дээр ч тун сайхан зохицох аж.
Энэ хавар сул, урт цамц моодонд орох нь ээ. Ямар ч өмдөн дээр өмсч болох чөлөөтэй цамц хэтэрхий нэвсгэр байх юм бол тийм ч сайхан харагдахгүй. Мөн япон маягийн загвартай торон хэрнээ нэхмэл цамц хамгийн зөв сонголт байх нь шүү. Түүнчлэн бүсгүйчүүдийг дэгжин, ихэмсэг харагдуулах торгомсог материал¬тай тод өнгийн ажил хэрэгч цамц бүсгүй таны энэ хаврын сонголт байх нь ээ. Хэрэв цамцныхаа гадуураа хувцас өмсөх шаардлагатай бол урт цувны оронд нөмрөг сонгоорой. Цамц, даашинзны хувьд хэт бие барьсан гэхээсээ илүү чөлөөтэй хэрнээ биений галбир тодруулсан байвал дэгжин харагдана.








Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ