Б.Болор гишүүн бусадтайгаа барьцав
2013 оны 4 сарын 23
Б.Болор гишүүн бусадтайгаа барьцав
УИХ-ын гишүүн Б.Болор жагсаалтаар орж ирсэн гишүүдтэйгээ барьцав. УИХ-ын бүх гишүүдэд томилолт болоод хэд хэдэн зардлуудыг ижил тэнцүү олгодог. Харин УИХ-ын Б.Болорын бодлоор жагсаалтаар болон тойргоос сонгогдож УИХ-д суусан гишүүдэд энэ мөнгийг ялгаатай олгох хэрэгтэй юм байх. Учир нь жагсаалтаар орж ирсэн гишүүд тойрог гэж байхгүй учраас томилолтын зардал нь бараг л илүүц гэнэ. Эрхэм гишүүн энэ үгийг хэлэхдээ жагсаалтаар орж ирсэн гишүүдээ гомдох хэрэггүй гэдгийг мөн сануулаад авсан юм. Үнэндээ түүний томилолтын зардал аль эрт дууссан бөгөөд сүүлийн үед өөрийн зардлаар тойргоо зорих болжээ.

П.ТӨР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Холбоотой мэдээ

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ