В.Хавар: Үйлчлүүлэгчийнхээ царайд тохируулж үсийг нь засдаг
2013 оны 4 сарын 26
В.Хавар: Үйлчлүүлэгчийнхээ царайд тохируулж үсийг нь засдаг
“Shining salon”-ы мастер үсчин В.Хавартай ярилцлаа.
“Shining salon” нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдэд зориулсан үсчин, гоо сайхан, маникюр, массаж зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлдэг юм. Тус салонд мэргэжлийн ур чадвар сайтай үсчин, гоо сайханчид ажилладаг учир эднийх үйлчлүүлэгч ихтэй байлаа.

-“Shining salon”-ы бусад салонуудаас ялгарах онцлог нь юу вэ?
-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад салонууд энэ жил ийм загвар моодонд орж байгаа гэхчилэн үйлчлүүлэгчийн хүсэлтэд нийцүүлэн засдаг. Харин манай салон тухайн хүнийхээ нүүр царайны онцлог, дүр төрх, хэв маягт зохицох загвар зохиож засдагаараа онцлогтой. Учир нь шинэ загвар болгон сэтгүүл дээрх зураг шиг хүн бүхэнд зохино гэж байхгүй.

-Үс засалт гэдэг тухайн хүнээ бүтнээр нь илэрхийлдэг. Тэгэхээр өдөр тутмын энгийн загваруудаас гадна гоёлын болон хонхны баярын засалтыг ямар байдлаар хийж байна?
-Үс сайхан бол зүс сайхан гэдэг үнэхээр үнэн үг. Манай салон өдөр тутмын энгийн загваруудаас гадна гоёлын, хонхны баярын гэхчилэн бүх төрлийн үс засалтыг шинэ өнгө төрх бүхий өвөрмөц загвараар хийдэг. Тухайлбал, хонхны баярын засалтыг нүүр будалт болон дээлтэй нь зохицох өнгө загвараар амьд сарнай оруулсан засалт хийхийн зэрэгцээ аль болох шинэлэг дүр төрх гаргаж засахыг хичээдэг.

-Үйлчлүүлэгчдэдээ үргэлж шинэлэг загвараар засалт хийхийг эрмэлздэг гэлээ. Ингэхийн тулд мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх шаардлага гардаг байх?
-Шинээр гарч байгаа үс засалт болон хүний үсэнд хор нөлөөгүй бүтээгдэхүүн, аппарат хэрэгслийн талаарх мэргэжил дээшлүүлэх сургалтад ажилчдаа Азийн томоохон хотууд болох Бээжин, Хөх хот, Гуанжу, Тяньжин, Шанхай, Сөүл зэрэг хотуудад сургадаг. Мөн улсын хэмжээнд зохиогддог үсчин, гоо сайханчдын тэмцээнд жил бүр оролцдог бөгөөд энэ жил ч гэсэн оролцохоор бэлдэж байгаа.

-Гадаадад зохиогдсон тэмцээн уралдаанаас ямар амжилт үзүүлж байв?
-Жил бүр мэргэжилтнүүдийн дунд зохиогддог тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог. Тухайлбал 2009 онд Бээжинд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медал, 2010 онд  БНСУ-ын үсчин, гоо сайханы холбооноос зохиосон тэмцээнээс нэгдүгээр зэргийн шилдэг үсчин цол авсан. Мөн манай хамт олон 2011 онд Улаанбаатар хотын топ таван үсчин гоо сайхны салоноор шалгарсан байгаа. Өнгөрсөн жил үсчин гоо сайханчдын холбооноос эвсэг нийтэч залуу хамт олон өргөмжлөл тус тус хүртсэн.

-Үйлчлүүлэгчдийн насны хувьд ямар байдаг вэ?
-Манай салоноор бүх насныхан үйлчлүүлдэг. Зонхилох нь насны хувьд ихэвчлэн 25-аас дээш насныхан байдаг. Сурагчид олноороо ирэх нь бий. Бид жаахан хүүхэд ирсэн ч сэтгэлээрээ, аль болох сэтгэл ханамжтай гаргахыг зорьдог.

-Өнгөрсөн жил бор өнгө зонхилсон. Энэ зуны эмэгтэйчүүдийн үсний өнгө ямар байх төлөвтэй байна вэ?
-Энэ жил нүүрний өнгийг тодотгосон тод өнгөнүүд зонхилно. Бараан царайтай хүн үсээ бороор будвал улам царай дардаг. Тиймээс тухайн хүнийхээ нүүрийг гэгээлэг харагдуулах завсрын гялгар өнгөнүүд илүүтэй зохимжтой.

-Сүүлийн үед хүмүүс үсэндээ будаг, хими ихээр хэрэглэх болсонтой холбоотойгоор эрүүл үстэй хүн ховор болсон. Ер нь үсний арчилгааг яаж хийвэл зөв арчилгаа болдог вэ?
-Хүмүүс гэртээ ихэвчлэн тэжээлийн тос түрхээд халаадаг малгай өмсдөг. Энэ нь төдийлөн үсийг эрүүлжүүлж чаддаггүй. Тиймээс салоны тусгай арчилгаа шаардлагатай. Манай салон Гуанжугаас авчирсан цагаан гааны найрлагатай тусгай бүтээгдэхүүнд үсний зориулалттай шингэн болон нунтаг тан шиг витаминуудаа хольж усанд буцалгаад хуйханд эмчилгээ хийдэг. Энэ нь маш сайн үр дүн өгдөг.

Ч.ГАНАА


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ