“Гялс” төв шинжилгээний хариу буруу гаргаснаас гэр бүл салахад хүрчээ
2013 оны 5 сарын 6
“Гялс” төв шинжилгээний хариу буруу гаргаснаас гэр бүл салахад хүрчээ
“Гялс” анагаах ухааны төв нь бүх төрлийн шинжилгээг хурдан шуурхай хийдэг  гэдгээр олон нийт мэддэг. Тэгвэл тус төвөөр үйлчлүүлснээс болж нэг гэр бүл салахад хүрсэн байна. Тодруулбал, энэ сарын 2-ний өглөө “Гялс” төвд иргэн Г мазокийн шинжилгээ  өгчээ. Ингээд өдрийн 15 цагт шинжилгээний хариугаа авахаар очтол “Трихомониаз” өвчтэй гэсэн хариу гарсан аж. Эмч О “Энэ өвчин нь трихомонад паразитаар үүсдэг, шээс бэлгийн замын халдварт өвчин. Танай нөхөрт асуудал байна. Нөхөртэй хэл, асуудлыг шийд” гэжээ. Эмч нь ч бараг л “Нөхөр чинь явдалтай, завхай” гээд хэлчихсэн учраас Г гэртээ очиж нөхрөө хардаж, салахдаа тулсан байна. Дараа өдөр нь буюу тавдугаар сарын 3-ны өдөр гэр бүлийн хоёр “Гурван гал эмнэлэг”-т шинжилгээ өгөхөд Г ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчингүй гэсэн хариу гарчээ.


П.ТӨР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Холбоотой мэдээ

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ