Х.Тэмүүжин сайд Хойд Солонгост шалгагдаж байгаа генералуудын нэрийг нууцлав
2013 оны 5 сарын 10
Х.Тэмүүжин сайд Хойд Солонгост шалгагдаж байгаа генералуудын нэрийг нууцлав
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ үеэрээ “Энэ цаг үед Батлан хамгаалах яамны нэр бүхий генералууд Хойд Солонгост шалгагдаж байна. Тэднийг онгоцонд сэлбэг хэрэгсэл буюу зэвсэг зарах гэж байхад нь саатуулсан. Мөн энэ шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ нь терроризмтэй холбоотой хэрэг. Манай улс дотооддоо биш ч гэсэн гадна, ийм үйлдэл хийж байна. Тиймээс эдгээр нэр бүхий генералд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэсэн юм. Гэвч тэрбээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа генералуудын нэрийг нууцаллаа.

Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ