Саруул худалдааны төвд лац тавьж битүүмжилжээ
2013 оны 5 сарын 23
Саруул худалдааны төвд лац тавьж битүүмжилжээ
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах Саруул худалдааны төвд энэ сарын 20-ны өглөө 08:00 цагт гал гарсны улмаас Саруул худалдааны төвийн урд хэсгийн Тyson тахианы махны павилон, зэргэлдээ хоёр хүнсний павилон болон ойролцоо байрлалтай өндөгний хөргөгч бүтээгдэхүүнтэйгээ бүрэн шатсан.  Саруул худалдааны төвд гал гарсантай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас очиж хяналт тавьж ажилласан байна.
Гал гарсны улмаас мах, хиам, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, будааны лангуу, павилон хагас шаталттай, ихээхэн хэмжээний тортог унасан, худалдааны талбайн гал бүрэн унтарсан, шалан дээгүүр ихээхэн хэмжээний ус асгарсан, нийт талбай болон хүнсний бараа бүтээгдэхүүн нэлэнхүйдээ хөө тортогт хучигдсан, хиншүү хярвас шингэсэн байдалтай байжээ. Тиймээс дээрх бүрэн шатсан гурван павилон, өндөг, мах, гурил, хиам, жимс, ногооны лангуу, павилонд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар лац тавин битүүмжилжээ.

С.МАРАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ