Долоон настай хүүг залилсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна
2013 оны 5 сарын 28
Долоон настай хүүг залилсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны Номуун хотхонд долоон настай А-г гэртээ ганцаараа байхад нь “Азтай жаалын тэмцээнд орох уу” хэмээн 20 гаруй насны үл таних эмэгтэй иржээ.

Тэрбээр хүүг хууран мэхэлж гэрт нь орж бриллиантан шигтгээтэй цагаан алтан ээмэг, бөгж, гинжний хослол, монетон ээмэг бөгжний хос, мөн монетон ээмэг, бөгж, кулон, бугуйвчны хослол, халтар манан хөөрөг зэргийг нь хулгайлан оджээ. Гэмт этгээдийг хүүгийн гаргасан ам зургийн дагуу эрэн сурвалжилж байгаа юм байна.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ