“Буян” Жагаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хоёр Элбэгээд долигонов
2013 оны 5 сарын 29
“Буян” Жагаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хоёр Элбэгээд долигонов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, “Эх орон” нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр Төрийн ордонд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Улс төр гэдэг сонин юм аа. Сураггүй болж, сүүдэр нь ч харагдахаа больсон “Эх орон” намын Б.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сургаар гэнэт гарч ирэх нь тэр. Бас “Буян” Жагаа байна. Өнгөрсөн 2012 оны эхээр л МАХН-ын дарга Н.Энхбаяртай сүжрээд явсан тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө АТГ-аас Н.Энхбаярыг баривчлах үеэр сүүлээ хавчаад зугтсан. Зүгээр ч нэг зугтаахгүй дугаар нь шилжчихсэн байсан өдөр тутмын сонинг хэвлүүлэхгүй бөөн сүр бадраасан.

Гэвч “Буян” Б.Жаргалсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хоёрын бизнес улс төргүйгээр урагшлахгүй байсан юм байлгүй дээ. Гэнэтхэн л Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлэх чинь. Ингэж байгаад “Сарьсан багваахайн үлгэр” болох вий дээ.

Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ