Өнөөдөр болох үйл явдал
2013 оны 5 сарын 30
Өнөөдөр болох үйл явдал
"Хэвлэлийн эрх чөлөө ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг ХЭҮК-ийн байранд болно. Хэлэлцүүлэгт Европын комиссын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх дээд хэмжээний мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн гишүүн, ХБНГУ-ын Берлиний Чөлөөт Их сургуулийн профессор, олон улсын хүний эрхийн зөвлөх Херта Даублер Гмелин оролцоно.

 Хэвлэлийн хүрээлэнд \'\'Өрсөлдөх чадварыг хэмжих нь\'\' сэдэвт сургалттай. Уг сургалт эдийн засгийн сэтгүүлчдэд зориулагдах ажээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газруудад зөвлөмж өгөх хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны зургадугаар давхарт болох ажээ.

Маргааш Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "1000 Хүүхдийн Баяр" Найрамдал Төвд болно.

"ДарханТөмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн 20 жилийн ойн хүрээнд зохиогдох "МОНГОЛ УЛСАД ХАР ТӨМӨРЛӨГИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Дархан-Уул аймгийн ЭМШУИС болно.

Монголын хүүхдийн ордонд Өнөр бүл төвийн хүүхдүүд Хүүхдийн баярт зориулсан "Аз жаргалтай хүүхэд нас" урлагийн тоглолт өнөөдөр 12.00 цагт болно. Энэхүү тоглолтын нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан DREAM IT төслийн хаалтын үйл ажиллагаа "Багш хөгжлийн ордон"-д болно. Уг арга хэмжээнд нийслэл болон орон нутгийн 120 багш оролцох ажээ.

 Өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд Хүүхдийн төлөө үндэсний газар "Ирмүүн" ХХК хамтран "Цондоолой, Динза ба харь гарагийнхан" тоглолтын нээлтийг хийнэ. Энэ тоглолтыг эмзэг бүлгийн 750 хүүхэд үзэж, баярын бэлгээ авна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IV хуралдаан 14.00 цагаас дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд болно.

Зууны манлай хослон дуулаач С.Вандан, Д.Дуламсүрэн нарын "Ижил заяа" тоглолт "UB palace"-ийн концертийн их танхимд 19.00 цагаас болно.

Монгол ньюс мэдээллийн төвд 11 цагаас "Shark" төвийн тэргүүн П.Даваахүүгийн зуны англи хэлний сургалт эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

16. -Тус төвд 12 цагаас нотариатчийн хууль бус үйлдлээс болж хохирсон асуудлаар иргэд мэдээлнэ.

17. -Уг төвд 12:30 цагт гавьяат жүжигчин, дуурийн дуучин О.Ичинхорлоогийн нэрэмжит ари, романс дуулаачдын олон улсын II уралдааны талаар мэдээлэх аж.

18. -Монгол ньюс мэдээллийн төвд Монголын залуучуудын болон сурагчдын холбоо Хятадын боловсролын төв хамтарч "Хүүхэд ба боловсрол" өдөрлөг зохион байгуулна. Энэ талаар мэдээлнэ гэв.

19. -Үндэсний мэдээллийн төвд 11 цагаас Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдрийг угтан ДЭМБ, ЭМЯ хамтран хууль эрхзүйн шинэчлэл хийж буй талаар мэдээлэх гэнэ.

20. -11:30 цагт "Шавь" цогцолбор сургуулийн 9Д ангийн сурагчид багшийн ёс зүйн талаар мэдээлэл хийнэ.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ