Өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай
2013 оны 5 сарын 31
 Өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай
НҮБ-ын Хүүхдийн сангийн “Дэлхийн хүүхдийн байдал-2013: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд”-ийн өнөөгийн байдлын тухай тайланг өнөөдөр 09:00 цагт танилцуулах үйл ажиллагааг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нээнэ. Мөн өнөөдөр  Нийслэлийн Иргэний танхимд “Авлигагүй төрийн үйлчилгээ” нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэцүүлэгт нийслэлийн удирдлагууд оролцож иргэдийн асуултад хариулт өгнө. Хэлэлцүүлэг 12:30 цагаас эхэлнэ. Хэлэлцүүгийн үеэр барилга, газрын зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Түүнчлэн өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай.
09:00-10:00 цагт Сургалтын төрийн сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай, 10:00-11:00 цагт Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 2011, 2012 оны бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай тус тус хэлэлцэнэ.

С.МАРАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ