Жүжигчин Ё.Алтангэрэл “Зүрхний холбоо” төсөл хэрэгжүүлж байна
2013 оны 6 сарын 14
Жүжигчин Ё.Алтангэрэл “Зүрхний холбоо” төсөл хэрэгжүүлж байна
“ТВ караоке” нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Ё.Алтангэрэл солонгост амьдарч буй монголчууддаа зориулан нэгэн төслийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Тодруулбал, тэнд ажиллаж, амьдарч буй монголчууд ар гэрийнхээ хэн нэгнийг урилгаар уулзуулах “Зүрхний холбоо” гэх захидлын уралдааныг зохион байгуулж байгаа аж. Энэхүү уралдааны захидлын хайрцгыг солонгост байршуулсан бөгөөд энэ сарын 26-н хүртэл захидлыг хүлээн авах бөгөөд 30 гэхэд азтаныг тодруулж ар гэрийнхэнтэй нь уулзуулах юм байна. Дашрамд дуулгахад захидалд урьж, уулзах нэг л хүний нэр бичих юм байна.

Ч.ГАНАА


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ