АНУ-ын тусгай алба Д.Медведевийн утасны яриаг чагнасан гэв
2013 оны 6 сарын 17
АНУ-ын тусгай алба Д.Медведевийн утасны яриаг чагнасан гэв
АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден дахиад шуугиан тарих мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр хэлэхдээ 2009 онд болсон G20 орнуудын уулзалтын үеэр АНУ-ын тусгай алба төлөөлөгчдийн утасны яриаг чагнаж байсан гэсэн аж. “Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Медведевийн утасны яриаг ч тагнасан. Мөн Турк, ӨАБНУ-ын төлөөлөгчдийн яриаг ч тандсан” хэмээн  Эдвард Сноуден хэлсэн гэж Их Британийн “The Guardian” мэдээллээ. Энэ үеэр ТТГ-ын ажилтнууд арай өөр аргаар утасны яриа, цахим захиаг тагнажээ. Ажилтнууд тусгай интернэт-кафег нээж, тэнд үйлчлүүлсэн хүмүүсийн цахим мэдээллийг авах программ нээсэн гэнэ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэ ажиллагаа нийгмийг хянахад шаардлагатай. Харин утасны яриаг зүгээр л сонсож болохгүй” гэж  мэдэгдлээ.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ