Дуучин Б.Хонгор О.Дөлгөөнд сэтгэл алдарчээ
2013 оны 6 сарын 19
Дуучин Б.Хонгор О.Дөлгөөнд сэтгэл алдарчээ
Хэсэг хугацаанд нам гүм амьдарсан дуучин Б. Хонгор "Баярлалаа" нэртэй шинэхэн уран бүтээлээрээ фэнүүдтэйгээ учран золгож байна.  Б.Хонгор хайртай эхнэртээ зориулан энэхүү дууныхаа үг, аяыг нь өөрөө зохиожээ. Мөн дууныхаа клипэд "Мөрөөдлын театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөнийг тоглуулсан байна. Дөлгөөнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон  тухай зохиолтой энэ клипийг ACE интэртаймэнтийн уран бүтээлчид хийсэн байна. Тэрбээр энэ дуугаа "Чин сэтгэлийнхээ үгсийг аялгуу эгшигээр чимэглэн ханьдаа зориулан бичлээ. Энэ дуу зөвхөн миний төдийгүй монголын мянга, мянган хосуудын баярласан сэтгэлийн илэрхийлэл болон олон жил эгшиглээсэй гэж хүсч байна" хэмээн сэтгэлийн үгээ ч дайгаад амжсан байх юм.

П.ТӨР


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ