Яана аа, “Yahoo”-г шүүхэд дуудах байх аа
2013 оны 6 сарын 24
Яана аа, “Yahoo”-г шүүхэд дуудах байх аа
Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж солонгосуудтай  лицензийн наймаанд  холбогдсон тухай “Yahoo news”  мэдээллийн агентлаг өнгөрсөн долоохоногт дэлхий  даяар  цацсан юм. Энэ мэдээлэлтэй  зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрындарга  П.Цагаан хэвлэлийнхнийг цуглуулаад  “Энэ бол гүтгэлэг. Мэдээллийг нь  Монголд бэлтгээд  гадагш нь цацсанбайна”  хэмээсэн. Хэрэв  энэ бүхэн  худал  байсан бол Ц.Элбэгдорж  яагаад “Yahoo”-той  заргалдсангүй вэгэдэг нь анхаарал  татаж буйюм.  Тэрээр  энэ  мэдээллийг гүтгэлэг гэж  хэлсэн боловч нотлоогүй. Монгол УлсынЕрөнхийлөгч сонгуулийн  өмнө  лизенцийн  луйврын хэрэгт  холбогдсон тухай “Yahoo news” цахим хуудаст  гарсан өгүүллийг орчуулан бүрэн  эхээр нь  хүргэж байна.

 Монгол Улсын Ерөн­хий­лөгч Цахиагийн Эл­бэг­дорж болон түүний ой­рын хамсаатнууд Өмнөд Со­лонгосыннэгэн хөрөнгө оруу­лагчид алтны лиценз ам­лаж, толгойг нь эргүүлэн ямар ч алт байхгүй орд өгчлуйвардсан хэрэг гарсан нь түүний дахин сонгуульд муугаар нөлөөлж болзошгүй байна.

Энэ луйвар 2012 оны дун­дуур явагдсан боловч Мон­голын Засгийн Газрын зүгээс өнөөг хүртэл өөрийннөлөөг ашиглан нуун дарагдуулж байжээ.

Уул уурхайн “тэсрэлтийн” үр дүнд Монголын эдийн засаг эрчтэй өсч байгаа. Тэр­гүүлэх хөрөнгө оруулагчид Монголыг Төв Азийн Кувейт гэж нэрийддэг боловч га­зар аваад байгаа авилгал, улс төрийн тэмцэл болонхөгж­лийн эхний шатандаа байгаа шүүхийн тогтолцоо нь хөгжил дэвшлийг хойш татахаар байна.

Энэ улс маш их хэмжээ­ний алт, зэс, нүүрс гэх мэт ашиглагдаагүй байгалийн баялагтай бөгөөд одоогхүртэл ядуу зутруу амьжиргаатай байсаар байгаа.

Хэд хэдэн томоохон уул уурхайн төсөлд орж ирэх га­даад хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн“тэс­рэлт” явагдах үндэс суурь тавигдаад байна. Мэдээж энэ нь хувийн болон улс тө­рийн ашиг хонжоохайгчдад сай­хан боломж гаргаж өгч байгаа нь дамжиггүй. Бидэнд байгаа мэдээнээс харахад,Ерөнхийлөгч Элбэгдоржийн хүмүүс Өмнөд Солонгосын нэгэн хөрөнгө оруулагчид Монголын төрийн зүгээсдэмжлэг, туслалцаа үзүүлэх санал тавьсан байна.

Хариуд нь хөрөнгө оруу­лагч Улаанбаатар хотын өв­лийн агаарын бохирдлыг буу­руулах зорилгоорцахил­гаанаар халдаг шалны хавтанг үндэсний гэрт амьдарч, өв­лийн хүйтэнд нүүрс түлж амь зогоодог гэрхорооллын айл өрхүүдэд суурилуулах хүмүүнлэгийн санал тавьжээ. Улаанбаатар хотын хүрээлэн буйорчны асуудлыг хариуцсан түш­мэл Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчийг хүлээн авч уулзан Монголынтөрийн зүгээс түүнд талархал болгож 5 сая доллараар өндөр чанарын алтны нөөцтэй уурхайн лицензийг өгчболох тухай мэдэгджээ. Мөн Германы нэгэн компанид 10 сая доллараар уг лицензийг санал болгохоортөлөвлөчихсөн байсан тул энэ нь маш өвөрмөц сайхан боломж гэдгийг онцолсон байна.

Ингээд урхи тавигдав. Үүний гадуур нэгэн нууц санал гарч ирлээ. Тэд хөрөнгө оруулагчийг улс төрийнбуцалтгүй тусламж нэрээр 2 сая доллар нэмж өгөхийг эелдэгээр хүсчээ. 7 сая доллар түүний хувьдашигтай наймаа хэвээр л байв. Элбэгдоржийн 2013 оны сонгуулийн мөнгөний авдар ингэж түнтийж эхлэхнь тэр. Үүнээс хойш хэрэг зөвхөн зохицуулалт, төлөвлөлтийн асуудал болов.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгост суугаа Монголын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчноён Сүхээ хөрөнгө оруу­лагчтай уулзан тохирсны да­гуу санхүүгийн гүйлгээ хий­хийг хүсчээ. Тун удалгүйЕрөн­хийлөгчийн тамгын газ­рын дарга ноён Цагаан болон Ерөнхийлөгчийн га­даад бодлогын зөвлөх ноёнПүрэвсүрэн нар Өмнөд Со­лонгост хүрэлцэн очиж тус бүр нь 150 сая воны дөрвөн ширхэг, 100 сая вонычек нэг ширхгийг хүлээн авчээ. Нийт дүн нь ойролцоогооор 650 мянган доллар болсон байна.

Хөрөнгө оруулагч мөн 3 сая доллар шилжүүлж, уул уурхайн лицензтэй газраа шалгаж эхэлсэн байна.Хай­гуулын ажилд 400 мянган доллар зарцуулсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч бо­лон СолонгосынЗасгийн газ­рын уул уурхайн хамтын ажиллагааны байгууллага хоёр хамтран санхүүжүүлжээ.

Гэвч тухайн газар нутагт ямар ч алтны нөөц байхгүй бөгөөд Монголын Засгийн газарт мэхлэгдсэн гэдгээойлгож, гүн цочирджээ.

Тэд­нийг ихэд цочир­дуулсан гол зүйл нь алтны уул уурхайн лицензийг төрийн албан хаагчид тэдэнд саналболгосонд байгаа юм. Тэд нар Ерөнхийлөгч Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх Л.Пү­рэвсүрэнгийнтушаалаар уул уурхайн лицензийг зарсан байжээ.

Бүх юм албан ёсны, ямар нэгэн эргэлзээ төрүү­лэхгүй байдлаар зохион бай­гуулагдсан байв. Мэхлэгдсэнхөрөнгө оруулагч ноён Сүхээд асуу­дал босгон хөөцөлдсөн боловч тэр нь Казакстанд суугаа МонголынЭлчин сай­даар томилогдчихсон байжээ.

Энэ хэргийг нарийвчлан шалгаж, үнэн мөнийг тог­тоох зайлшгүй шаардлага бай­гаа. Эс тэгвээс Азийнихэнх хэсгийг нэгэн цагт за­хирч байсан, Чингис хааны байгуулсан энэ улс авилгалаас улбаалан суларч,сүйрэхээр байна.

Яг ингэх зуур Их Бри­танийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өөрийн олон сая фунтын бизнесийн багцадМонголын эрдэс баялгийн удирдлагыг оруулж амжжээ.

Уг гэрээгээр Блэйр Мон­голын Засгийн газарт эдийн засаг болон бизнесийн талаар зөвлөх гэнэ. Хэдийгээрих хэмжээний хээл хахууль, хуу­рамч гэрээ хэлцлүүд Ерөн­хийлөгч Элбэгдоржийн өм­нө тулгараад байгаач одоо түүнийг Монголын эдийн засгийг хэрхэн залуурдаж, хүрч болох өндөрлөг рүү хүр­гэж чадах эсэхийгхарах л үлдлээ.

орчуулга, эх сурвалж http://www.business-standard.com/article/news-ani/ahead-of-polls-mongolian-president-accused-of-mining-license-fraud-113061600194_1.html)

Зууны мэдээ сонин

Д.БОЛД
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ