Бразилийн Ерөнхийлөгч өөрчлөлт амлав
2013 оны 6 сарын 25
Бразилийн Ерөнхийлөгч өөрчлөлт амлав
Бразил улсын Ерөнхийлөгч Дилма Руссефф эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байгаа лидерүүдтэй даваа гарагт уулзсан тухай ВВС мэдээллээ.
Дилма Руссефф нийтийн тээвэрт 23 тэрбум ам.долларыг нэмж зарцуулна гэж амласан байна. Түүнчлэн улс төрийн өөрчлөлт шинэчлэлт хийхээ ч мэдэгдсэн аж. Нэмэлт төсвийг хотуудын нийтийн тээврийг хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэнэ. Энэ сарын дунд үеэс Бразилд иргэд нийтийн тээврийн үнийг нэмснийг эсэргүүцэн жагсаал хийж эхэлсэн юм. Өнгөрсөн бямба гарагаас жагсагчид жагсаал цуглаанаа зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь тэдний шаардлага хүрээгээ тэлж, эрүүл мэнд, боловсролын салбарт өөрчлөлт хийхийг шаардаж эхэлсэн аж.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ