Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013 оны 6 сарын 25
Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 6-р сарын 3-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой 9 нэрийн барааны үнэ буурсан, хоёр нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлтэй байна.
Хонины ястай мах килограмм нь дунджаар 8 129 төгрөг, үхрийн ястай мах 8914 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул мах өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “ Хүчит шонхор” “Барс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 500 төгрөг байлаа. Хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,2 хувь буюу 14 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “ Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 7200 төгрөгөөр, харин Меркури хүнсний захад хамгийн өндөр буюу 9800 төгрөгөөр худалаалж байна.  Харин нийслэлийн төвийн томоохон зах дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх нь 500-600 төгрөгний үнэтэй байна.  Мөн” Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-920 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа бол “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин “Марко” “Таван-Эрдэнэ” “ Хүчит шонхор” “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 850 төгрөгөөр худалдаалж байна. Төмс хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1,4 буюу 20 төгрөгөөр буурч, харин монгол лууван 4,9 хувь буюу 60 төгрөгөөр,манжин 5,6 буюу 111 төгрөгөөр тус тус өссөн байна. Монгол гэсэн тодотгол төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооноос өндөр байна.



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ