Д.Батлут: Манай намын гурван хүнийг зодож, гэмтээсэн
2013 оны 6 сарын 26
Д.Батлут: Манай намын гурван хүнийг зодож, гэмтээсэн
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр олон зөрчил, дутагдал гарч байгаа талаар МАН-аас мэдээлэл хийсэн билээ. Харин Эрдэнэтэд АН-ын залуучууд МАН-ын ухуулагчдыг зодож, машиныг нь хүчээр нэгжсэн гэх мэдээлэл гарах болсон юм. Энэ асуудалтай холбогдуулж Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлутаас зарим зүйлийг тодрууллаа.

-АН-ын залуучууд МАН-ын ухуулагчдыг бүлэглэн зодсон гэх мэдээлэл гарч байна. Тэгэхээр бодит байдал дээр юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Манай намын гурван хүнийг зодсон. Харин энэ байдлыг нь баримтжуулсан учир цагдаагийн байгууллага шалгаж, хэн зодсоныг тогтоогоод байна.

-АН-ын залуучууд зодсон гэдэг нь үнэн үү?

-Одоо зодсон хүмүүсээс нь байцаалт авч байна.

-Зодуулсан хүмүүсийн биеийн байдал нь ямар байна вэ?
-Нүд нь хөхөрсөн, нүүрэндээ гэмтэл авсан.

-Ухуулагчдын машиныг хүчээр нэгжсэн зүйл гарсан гэсэн. Ямар учраас ингэсэн юм бол?
-Манай намын штабын хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйг машинтай явж байхад нь хүчээр шалгасан зүйл гарсан. Тэднийг мөнгө тараагаад явж байсан гэдгээр машиныг нь зогсоосон юм билээ. Манай намын хувьд тийм зүйл гаргаагүй, гаргахгүй ч үгүй.

Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ