Эквадор улс Э.Сноуденийг эх орондоо ирэхийг зөвшөөрөв
2013 оны 6 сарын 27
Эквадор улс Э.Сноуденийг эх орондоо ирэхийг зөвшөөрөв
Эквадор улсын Засаг захиргаа АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдуард Сноуденийг эх орондоо ирэхийг зөвшөөрсөн тухайгаа мэдэгдсэн байна.
Эдуард Сноуденд олгосон зөвшөөрөл нь зургадугаар сарын 22-нд бичигдсэн аж. Зөвшөөрөлд Эквадор улсаас Лондон хотноо суугаа консул Фидель Нарваес гарын үсгээ зурсан гэнэ. Харин Эквадорын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Эквадор улс Сноуденд паспорт, цагаачлах бичиг баримт өгөөгүй” гэж хэлжээ. АНУ-ын Засаг захиргаа өнгөрсөн даваа гарагт Э.Сноудений паспортыг хүчингүй болгосон юм.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ