Хорват улс ЕХ-нд нэгдлээ
2013 оны 7 сарын 1
Хорват улс ЕХ-нд нэгдлээ
Хорват улс даваа гарагт Европын Холбооны албан ёсоор 28 дахь гишүүн орноор элссэн байна.
Загреб хотын Йосип  Елачичийн төв талбайд ЕХ-нд нэгдсэний ёслолын ажиллагаа болсон юм. Энэ ёслолд ЕХ-ы удирдлагууд, гишүүн орнуудын төлөөлөгчид очлоо. Европын Зөвлөлийн дарга Херман Ван Ромпей, Европарламентийн тэргүүн Мартин Шульц, Еврокомиссийн дарга Жозе Мануэл Баррозу оролцож, цугларсан олонд үг хэлсэн аж. Хорватын хилийн гарцууд дээр шөнө дунд ЕХ-ы тэмдгүүдийг тавьсан байна. Хорват улс 2001 онд ЕХ-ы зөвшилцөлд гарын үсэг зурсан юм. 2005 оноос тус улс ЕХ-нд элсэх гэрээ% хэлэлцээг хийж эхэлсэн аж.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ