Архангайн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг хорих шаардлагагүй гэж үзжээ
2013 оны 7 сарын 2
Архангайн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг хорих шаардлагагүй гэж үзжээ
Архангай аймгийн  засаг дарга асан Ё.Баатарбилэгийг батлан даалтад гаргасан тухай эх сурвалж мэдээллээ. УИХ-ын 2012 оны  сонгуулийн үеэр баахан Засаг даргатай холбоотой авилгалын хэргүүд дуулиан тарьж байснаа намжсан. Харин Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн өмнөхөн  Архангай аймгийн  Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийг баривчилж цагдан хорьсон юм.
  Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор Ё.Баатарбилэг  нь хахууль авсан нь тогтоогдсон хэмээн буруутгасан юм.
Ё.Баатарбилэг нь алт олборлогч компани хууль бус ажил үйлдэж буйг мэдсээр байж тэдний үйл ажиллагааг өөгшүүлээд зогсолгүй хувьдаа хэдэн саяар тогтохгүй авлига авсан нь тогтоогдсон.    Харин энэ удаад экс Засаг даргыг чухам юуны учир баривчилсан нь тодорхойгүй байсан түүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтаар гаргаад байгаа аж. Учир нь Ё.Баатарбилэгийг сэжигтнээр тооцон 30 хоног хорьсон ч цаашид хорих шаардлагагүй гэж прокуророос үзсэн тухай эх сурвалж мэдээллээ.

П.ТӨР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ