Боловсролын яамнаас их, дээд сургуулиудад анхааруулга хүргүүлжээ
2013 оны 7 сарын 4
Боловсролын яамнаас их, дээд сургуулиудад анхааруулга хүргүүлжээ
Их дээд сургуулиуд 2013-2014 оны хичээлийн жилд суралцах оюутан элсүүлэхдээ батлагдсан хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсүүлэх босго оноог мөрдөх, хандиваар оюутан элсүүлэхгүй байх зэрэг оюутан элсүүлэх журмын хэм хэмжээг хатуу мөрдөж ажиллахыг их сургууль, дээд сургууль, коллежийн захирлуудад анхааруулжээ.

Шинээр элсэгчид элсэлтийн хяналтын тоонд багтаж элссэн байх, тухайн суралцах мэргэжлээр сургуулийн тавьсан босго оноог хангасан байх шаардлагатай аж.

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ