Улаанбаатар-Эрхүүгийн галт тэрэгний тасалбарыг 30 хувиар хямдруулна
2013 оны 7 сарын 19
Улаанбаатар-Эрхүүгийн галт тэрэгний тасалбарыг 30 хувиар хямдруулна
Монгол, Орос улсын төмөр замын байгууллага хооронд 2003 онд байгуулсан протоколд зорчигч тээврийн тарифыг 30 хувиар хямдруулах тухай заасан байдаг. Үүний дагуу Улаанбаатар Эрхүүгийн чиглэлийн галт тэргээр аялах тасалбарын үнийг одоогийнхоос 30 хувиар хямдруулах хүсэлт Монголын талаас гаргасан байна. Үүнийг Оросын тал хүлээж авч, арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр болжээ. Улаанбаатар Эрхүүгийн чиглэлд Монгол, Орос, Хятадын галт тэрэг аялж байгаа. Иргэд мягмар гараг бүр явдаг Оросын галт тэрэгний хатуу вагонд 97850, люкс зэрэглэлийн вагонд 151250, баасан гаригт хөдөлдөг Монголын галт тэрэгний хатуу вагонд 96250 төгрөгийн тасалбар авч зорчдог байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ