Египетийн Үндсэн хуульд засвар оруулах комисс ажиллаж эхэллээ
2013 оны 7 сарын 22
Египетийн Үндсэн хуульд засвар оруулах комисс ажиллаж эхэллээ
Египетийн Үндсэн хуульд засвар оруулах комисс ажиллаж эхэлсэн байна. Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур тус комиссыг байгуулах зарлигт өнгөрсөн бямба гарын үсэг зурсан байна. Үндсэн хуульд засвар хийх комиссын бүрэлдэхүүнд шүүгч, эрх зүйн шинжээчид комиссын бүрэлдэхүүнд оржээ. Иргэний нийгмийн 50 төлөөлөгч комиссын саналуудыг авч үзэх ёстой. Тэгээд баримт бичгийг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчэд өргөн барих юм. Үндсэн хуулийн маргаан үүсгэсэн зүйл ангиудад засвар оруулж, арваннэгдүгээр сард баримт бичгийг батлах асуудлаар бух ард түмний санал хураах аж. Бүх ард түмний санал хурааснаас хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа парламентын болоод Египетийн ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой юм.

П.ТӨР



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ