“Морьтой” Ерөнхийлөгч Гиннесийн амжилт тогтооно
2013 оны 7 сарын 23
“Морьтой” Ерөнхийлөгч Гиннесийн амжилт тогтооно
Дэлхийн талыг эзлэхэд баатарлаг эрчүүдийн унаа, сайн анд нөхөр нь хүлэг морь байсан. Тиймдээ ч Монгол орныг морьтны өлгий гэж хэлэхэд буруудахгүй. Харин морьтон монголчууд ирэх сарын 9, 10-нд нэгэн сүрлэг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа нь нүдээ олсон, дэлхийн хүмүүсийг сэрд хийлгэхээр болоод байгаа юм. Учир нь Хүй мандалын буурал дэвжээ Монголын их хээр тал нутагт тархан амьдарч буй монголчууд нэгэн зорилгын дор хуран цуглаж, Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл 3000 морины хуралдаан, 10000 морьтон монголчуудын их жагсаал болох юм. Энэ бол сүрлэг, сүр хүчтэйн дээр монголчууд хурдан хүлгээрээ хэрхэн бахархдаг, гайхуулдаг болохыг харуулна. 
 
Харин энэ арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор  зохион байгуулж, Дэлхийн Гиннесийн холбооноос зөвшөөрлийг авч, шүүгчдийг нь урьсан хэрэг. Үүнд Ерөнхийлөгч хүртэл анхаарч, тэр ч байтугай морьтон монголчууд дэлхийд хүчирхэг гэдгийг харуулах нэгэн “зэсвэг” болгож байгаагаар сүртэй юм. “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх, монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаараа гангарсан 10000 морьтон түмний их жагсаал нь Монгол Улсыг гадаадынханд таниулах том үйл явдлаас гадна төр,  ард түмнийг холбосон их түүхийн гүүр болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм. Түүнчлэн дэлхийн талыг монгол мориороо туулсан морьтон монголчууд дэлхийн дээд амжилтыг эвдэж, эзэмшигч байх нь гарцаагүй. Тиймээс энэ түүхэн үйл явдлын гэрч нь дэлхийн хүмүүс байна. Харин дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10000 морьтон монголчуудын  их жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж  оролцуулна. Үүнээс гадна 10000 морьтны их жагсаалд Засаг дарга, уяачдын холбооны тэргүүн нар аймгийнхаа тугийг залж, өөрийн аймгийг манлайлж оролцох юм.

Энэ үеэр нэгэн сонирхолтой зүйл болох нь 10000 морьтон монголчуудын их жагсаалын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд нар сүргийн манлай удамт хурдан хүлгээ унан төрийн их тугаа залан мандуулах билээ. Тэд монгол морины ид хавыг гайхуулах ч Ерөнхийлөгчийн хувьд энэ нь азтай хэрэг. Учир нь Ц.Элбэгдорж морь унахдаа суудал бэлдэн мордож байсан нь хүмүүст нэг их таалагдаагүй. Энэ нь шүүмжлэл дагуулсан удаатай. Тиймээс түүний хувьд Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгааныхаа зургийг хос морьтой давхиж буйгаар хийж, “морьтой” Ерөнхийлөгч гэдгээ харуулсан. Тэгвэл дэлхийн хүмүүсийн болон монголчуудын өмнө “морьтой” Ерөнхийлөгч гэдгээ дахин баталж Гиннесийн амжилт тогтоохоор яаран сууна.

С.МӨНХБАЯСГАЛАН

С.МӨНХБАЯСГАЛАНДэлхийн талыг эзлэхэд баатарлаг эрчүүдийн унаа, сайн анд нөхөр нь хүлэг морь байсан. Тиймдээ ч Монгол орныг морьтны өлгий гэж хэлэхэд буруудахгүй. Харин морьтон монголчууд ирэх сарын 9, 10-нд нэгэн сүрлэг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа нь нүдээ олсон, дэлхийн хүмүүсийг сэрд хийлгэхээр болоод байгаа юм. Учир нь Хүй мандалын буурал дэвжээ Монголын их хээр тал нутагт тархан амьдарч буй монголчууд нэгэн зорилгын дор хуран цуглаж, Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл 3000 морины хуралдаан, 10000 морьтон монголчуудын их жагсаал болох юм. Энэ бол сүрлэг, сүр хүчтэйн дээр монголчууд хурдан хүлгээрээ хэрхэн бахархдаг, гайхуулдаг болохыг харуулна. 
 
Харин энэ арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор  зохион байгуулж, Дэлхийн Гиннесийн холбооноос зөвшөөрлийг авч, шүүгчдийг нь урьсан хэрэг. Үүнд Ерөнхийлөгч хүртэл анхаарч, тэр ч байтугай морьтон монголчууд дэлхийд хүчирхэг гэдгийг харуулах нэгэн “зэсвэг” болгож байгаагаар сүртэй юм. “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх, монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаараа гангарсан 10000 морьтон түмний их жагсаал нь Монгол Улсыг гадаадынханд таниулах том үйл явдлаас гадна төр,  ард түмнийг холбосон их түүхийн гүүр болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм. Түүнчлэн дэлхийн талыг монгол мориороо туулсан морьтон монголчууд дэлхийн дээд амжилтыг эвдэж, эзэмшигч байх нь гарцаагүй. Тиймээс энэ түүхэн үйл явдлын гэрч нь дэлхийн хүмүүс байна. Харин дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10000 морьтон монголчуудын  их жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж  оролцуулна. Үүнээс гадна 10000 морьтны их жагсаалд Засаг дарга, уяачдын холбооны тэргүүн нар аймгийнхаа тугийг залж, өөрийн аймгийг манлайлж оролцох юм.

Энэ үеэр нэгэн сонирхолтой зүйл болох нь 10000 морьтон монголчуудын их жагсаалын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд нар сүргийн манлай удамт хурдан хүлгээ унан төрийн их тугаа залан мандуулах билээ. Тэд монгол морины ид хавыг гайхуулах ч Ерөнхийлөгчийн хувьд энэ нь азтай хэрэг. Учир нь Ц.Элбэгдорж морь унахдаа суудал бэлдэн мордож байсан нь хүмүүст нэг их таалагдаагүй. Энэ нь шүүмжлэл дагуулсан удаатай. Тиймээс түүний хувьд Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгааныхаа зургийг хос морьтой давхиж буйгаар хийж, “морьтой” Ерөнхийлөгч гэдгээ харуулсан. Тэгвэл дэлхийн хүмүүсийн болон монголчуудын өмнө “морьтой” Ерөнхийлөгч гэдгээ дахин баталж Гиннесийн амжилт тогтоохоор яаран сууна.

С.МӨНХБАЯСГАЛАН
- See more at: http://www.info.mn/news/34236.htm#sthash.vOHQp79T.dpuf
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив