Рашаан сувиллын газрууд ямар үнэтэй вэ
2013 оны 7 сарын 23
Рашаан сувиллын газрууд ямар үнэтэй вэ
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд сувилалд явж эрүүлжихийг эрхэмлэдэг болсон. Хэрэв та ямар сувиллын газар очихоо хараахан шийдээгүй байгаа бол бид танд дараахь мэдээллийг хүргэж байна.

Аварга тосон сувилал нь зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг. Нэг ээлчинд 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хоногийн төлбөр 29,800-55,800 төгрөг. Долоо хоногт гурван удаа автобусаар үйлчилдэг бөгөөд зардал хоёр талдаа 30,000 төгрөг.

Ар жанчивлангийн рашаан
жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 10900, даатгалгүй бол 15900 төгрөгийн төлбөртэй. Долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт “Тэнгис” кинотеатрын урдаас 11.00 цагт автобус явдаг. Нэг талын зардал 3000 төгрөг.

Хужиртын халуун рашаан байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авна. Энгийн өрөөнүүд хоногийн 13000–17000 төгрөгийн төлбөртэй, хагас люкс 25000 төгрөг, люкс өрөө 30000 төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 5000 төгрөгийн нэмэлттэй. Хужирт рашаан руу Даваа, Лхагва, Баасан гарагуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний 8 цагт автобус явна.

Шаргалжуут рашаан сувилал нь байнгын ажиллагаатай, нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөр нь 28,500-55,500 төгрөг. Үүнд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт орсон. Улаанбаатар хотоос долоо хоногт гурван удаа автобус явдаг бөгөөд зардал хоёр талдаа 64000 төгрөгийн үнэтэй.

Могойт рашаан сувилал
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гуравдугаар баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээний 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг.

Отгонтэнгэрийн рашаан сувилал
зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг.

Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг. Хоногийн төлбөр Эрүүл мэндийн даатгалтай бол 13500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй, хаяг зөрсөн бол 18000 төгрөг бөгөөд илгээмж бичигт заасан өдөр ирэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.

Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ