ОХУ-ын интернэт дээрмийн эсрэг хууль эсэргүүцэлтэй тулгарав
2013 оны 8 сарын 1
ОХУ-ын интернэт дээрмийн эсрэг хууль эсэргүүцэлтэй тулгарав
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин интернэтээр зохиогчийн эрхийг зөрчихийг эсрэг хуулинд өнгөрсөн долдугаар сард гарын үсэг зурсан юм.
Харин энэ хуулийг Оросын дээрэмчдийн нам эсэргүүцэж байгаа талаар ВВС мэдээлж байна. Дээрэмчдийн намын тугийг барьсан 300 орчим жагсагч Москва хотод тайван жагсаал хийсэн аж. Жагсагчид “Бид кино, хөгжим, ном зохиодог уран бүтээлчдийн эрхийг хүндэлдэг. Гэхдээ тэдний бүтээлийг хуулбарладаг хүмүүсийн эрхийг хоёрдугаарт тавих хэрэгтэй” гэжээ. Оросын дээрэмчдийн намын тэргүүн Павел Рассудов “Орой гэртээ ирээд компьютерээрээ кино үзэх дуртай. Учир нь DVD худалдах авах гээд явах завгүй” гэж ВВС-ийн сурвалжлагчид  хэлсэн аж. Тэрбээр интернэтээр зохиогчийн эрхийг зөрчихийг эсрэг хуулийг хүчингүй болгохын тулд 141 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулснаа ярьсан байна. Түүнчлэн Оросын олон мянган сайтууд түр хугацааны ажил хаялт зарлалаа.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
ОХУ-ын интернэт дээрмийн эсрэг хууль эсэргүүцэлтэй тулгарав
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ