Америкчууд хотын “мэрээр” дөрвөн настай хүүг сонгов
2013 оны 8 сарын 6
Америкчууд хотын “мэрээр” дөрвөн настай хүүг сонгов
АНУ-ын Миннесот мужийн Дорсет гэдэг жижигхэн хотын оршин суугчид хотынхоо мэрээр дөрвөн настай хүүг сонгосон байна. Гэхдээ санал хураалт их сонин болсон аж. Мэрийг сонгохдоо фестивалийн үеэр нэр дэвших хүсэлтэй хүмүүс нэг ам.долларын хураамж төлсөн гэнэ. Мэрт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн цааснуудыг малгайд хийж, нэг оршин суугч нүдээ аньж байгаад цаасыг авчээ. Хамгийн хөгжилтэй нь мэрийн оффис байдаггүй бөгөөд 20 гаруй оршин суугчтай хотын мэр хүмүүсээ хөгжөөдөг ажээ. Өмнө нь мөн өөр нэгэн бяцхан хүүг хотынхон мэрээрээ сонгож байсан гэнэ.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Америкчууд хотын “мэрээр” дөрвөн настай хүүг сонгов
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ