“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалт дуусчээ
2013 оны 8 сарын 7
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалт дуусчээ
Драмын театрын үе, үеийн төлөөлөл болсон жүжигчин СТА У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “G.U.G” нэгдэл байгуулж, анхны уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх кинонд тоглож байгаа талаар биз өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл уран бүтээлч бүсгүйчүүд маань киноныхоо зураг авалтыг дуусгасан бөгөөд нээлтийн ажиллагаагаа сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ. Энэ талаар "Гэгээн муза 2013" наадмын ганц хүний жүжгийн төрөлд шагнал хүртсэн жүжигчин Д.Ганцэцэг өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүн хийсэн зүйлээ эргэж харах үнэхээр сайхан байх юм. Хийж эхэлж байсан үе минь нүдний өмнүүр киноны кадр шиг л жирэлзэнэ урсана. Яг л жилийн өмнө гурвуулаа ярьж суугаад кино хийе гэж шийдээд, санаагаа олж “Галт тэрэгний шунгинан өнгөрөх дүрс” хэмээн эхний өгүүлбэрээ биччихээд мөн ч их хөөрч билээ” хэмээн бичжээ.
Тэгэхээр драмын гурвын хамтран хийсэн анхны дэлгэцийн уран бүтээлийг тун удахгүй үзэх л үлдэх шив дээ.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалт дуусчээ
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалт дуусчээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ