“Дархан Минж”-ийн уулзварыг түр хаахаар боллоо
2013 оны 8 сарын 13
“Дархан Минж”-ийн уулзварыг түр хаахаар боллоо
ХӨСҮТ-ийн баруун урд талын буюу “Дархан Минж”-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж, асфальтбетон хучилтын ажил эхэлж байгаа тул тус уулзварыг өнөө оройны 20.00 цагаас энэ сарын 15-ны 06.00 цаг хүртэл хаахаар болжээ.

Энэхүү уулзвар нь хотын хамгийн том худалдааны төв рүү чиглэсэн гол зам дагуу байдаг учир хөдөлгөөний ачаалал их авч, байнга түгжрэл үүсдэг замын тоонд багтдаг байсан. Удахгүй есдүгээр сарын 1-н болж, хичээл сургууль эхлэх учраас тухайн замын ачаалал урьдынхаас бүр илүү нэмэгдэнэ. Тиймээс их ачаалал эхлэхээс өмнө буюу энэ долоо хоногтоо багтаан замын хучилтын ажлыг дуусгахаар ийнхүү дээрх уулзварын бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд хааж байгаа юм байна. Уулзварын шинэчлэлийн ажлыг энэ сарын 16-ны баасан гарагт дуусгахаар төлөвлөж байгаа аж.

М.УНДРАЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ