Харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгоно
2013 оны 8 сарын 17
Харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгоно
Хил орчмын радио давтамжийг харилцан зохицуулах асуудлаар Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, ОХУ-ын Цахилгаан холбоо, нийтийн харилцаа холбооны яамны харъяа Цахилгаан холбоо, мэдээллийн технологи, нийтийн харилцаа холбооны салбарыг хянах Холбооны албадын хооронд байгуулах 6 хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Ингээд эдгээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна.

Хэлэлцээрийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын хилийн бүс нутагт радио, телевиз болон үүрэн телефоны харилцаа холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, мөн радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгох, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ач холбогдолтой ажээ.

М.УНДРАЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ