Гоонь эр В.Путины хөшигний цаадахь амьдрал
2013 оны 8 сарын 18
Гоонь эр В.Путины хөшигний цаадахь амьдрал
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний эхнэр Людмила Александровна Путина нар өнгөрсөн долдугаар сард салж байгаагаа зарласан юм. В.Путин хэвлэл мэдээлэлд салах болсон шалтгаанаа “Бид хамтдаа салах шийдвэрийг гаргасан. Хэдийгээр салж байгаа ч бид найзууд хэвээрээ үлдэх болно” гэж хэлсэн. Харин Людмила Путина “Тэр бол ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан хүн. Бид хүүхдүүддээ анхаарал тавина. Энэ боловсон салалт гэж хэлж болно” гэсэн аж.

Владимир Путиныг эхнэрээсээ салах болсон шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байсан юм. Түүний нас, улс төрийн карьерт эхнэрээсээ сална гэдэг ухаалаг шийдвэр биш гэдгийг хэлэх хүн ч олон байсан бөгөөд хэвлэл мэдээллээр янз бүрийн таамаг гарсан. Ерөнхийлөгч В.Путиныг Төрийн думын депутат Алина Кабаевагаас болж эхнэрээсээ салсан гэж олон хүн үзсэн юм. Учир нь В.Путин, А.Кабаева хоёрыг хайр сэтгэлийн холбоотой гэж зөвхөн Оросын төдийгүй барууны хэвлэлээр мэдээлж байсан. ОХУ-ын нэрт гимнастикчин бүсгүй А.Кабаеваг В.Путины хоёр хүүхдийг төрүүлсэн гэсэн мэдээ ч гарч эхэлсэн. В.Путиныг залуу амрагаа хоёр хүүхэдтэйгээ зуны нэгэн ордондоо төвхнүүлсэн тухай Оросын хэвлэлээр гарсан юм. Харин А.Кабаеваг хүүхэд төрүүлээгүй гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэний дараа гимнастикчин бүсгүй өөрөө одоогоор хүүхэд төрүүлээгүй гэдгээ ярьжээ. Гэхдээ А.Кабаева Их Британийн “The Daily Mail” сонинд өнгөрсөн зургадугаар сард өгсөн ярилцлагадаа гэрлэх тухай үргэлж бодох болсон, хайртай хүнээ олсон, хараахан хүүхэдтэй болоогүй байгаа талаараа хэлсэн аж. Түүний энэ ярилцлагаас сарын дараа В.Путин эхнэрээсээ салсан нь дайран дээр давс нэмсэнтэй адил болжээ.

В.Путиныг эхнэрээсээ салснаасаа хойш хэрхэн амьдарч байгаа тухай мэдээлэл байхгүй байгаа юм. Угаасаа ч түүний хувийн амьдралаа нууцлагдмал учраас хэвлэлээр янз бүрийн мэдээ гарсангүй. Харин В.Путин түүний жүдо бөхийн дасгалжуулагч байсан Анатолий Рахлинийг оршуулах ёслолд оролцсоны дараа их л бодолд дарагдсан аж. Тэрбээр Санкт-Петербургийн нэгэн гудамжаар бие хамгаалагчгүй, ганцаараа алхахыг хүсчээ. Магадгүй түүний ярилцдаг дотны хүн нь дасгалжуулагч нь байсан байж магадгүй юм. ОХУ-ын Ерөнхийлөгч машины үйлдвэрийн дагуухь хоосон гудамжаар 600 м орчим ганцаараа алхсан байна.
ОХУ-ын нийгэмд томоохон байр суурь эзлэх Ерөнхийлөгчийн хувьд В.Путиныг эхнэрээсээ салсныг нийгэмд янз бүрийн таамгаар тайлбарлаж эхэлсэн. Тэрчлэн гэр бүлийн статусгүй болсон  В.Путины улс төрийн карьер удалгүй дуусахад хүрч байгааг өмгөөлөгч, нийтлэлч Павел Дмитриев бичсэн аж. Улстөрч, удирдагчийн хувьд чадвартай байсан ч түүнийг 60 насандаа эхнэрээсээ салсанд иргэд дургүйцэж байгаа юм. В.Путины гэр бүл асуудалтай байсныг оросууд мэддэг байсан ч түүнийг эхнэрээсээ салах шийдвэр гаргасан нь шуугиан тарьсан. Тэр тусмаа Оросын сонгогчид Европын зарим орнуудын иргэдийн адилаар улстөрч хүний дараагийн гэрлэлтийг сайшаан хүлээж авахгүй нь тодорхой юм.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ