Ж.Р.Смит хуягласан төмөр хүлэгтэй болжээ
2013 оны 8 сарын 20
Ж.Р.Смит хуягласан төмөр хүлэгтэй болжээ
АНУ-ын мэргэжлийн сагсчин Ж.Р.Смит өвдөгний гэмтлээ эмчлүүлээд, спортдоо  эргэн ирлээ. Тэрбээр Нью-Йорк хотын “Knicks” багтай дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм.  Ж.Р.Смитийн  гэрээ 24 сая ам.доллар болсон байна. Харин сагсчин залуу цалингийнхаа 450 мянган ам.доллараар өөрийгөө хамгаалах машин авсан гэнэ. Түүнийг гранатаас хамгаалахаар шийдсэн байх гэж хошигнох хүн ч байгаа аж. Цэрэг цагдаагийн зориулалттай хуягласан ачааны машиныг Торонто хотод байдаг Terradyne Armored Vehicles компани хийдэг байна. Шинэ хуягласан Gurkha F5 хүлгээрээ гангарсан Ж.Р.Смит нэгэн үдэш зоогийн газарт очсон гэнэ.

О.СУГАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ