Москва хотын Аудитын газартай хамтран ажиллана
2013 оны 8 сарын 21
Москва хотын Аудитын газартай хамтран ажиллана
Нийслэлийн Ерөнхий аудитор Ц.Очирбатын урилгаар Оросын холбооны улсын Москва хотын Хяналт тооцооны танхимын дарга Двуреченских Виктор Александрович Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг  нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. НИТХ-ын дарга “Нийслэлийн Аудитын газар нь нийслэл дүүрэг, төр захиргааны байгууллагуудын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны үр дүн, төсвийн төлөвлөлт гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт гаргадаг байгууллага юм. Аудитын стандарт, журам, зааврыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хуулийг хэрэгжүүлэх том үүрэгтэй. Тиймээс хүн амын төвлөрөл ихтэй Москва хотын аудитын туршлага бидэнд маш хэрэгтэй” гэдгийг хэллээ. Уулзалтаар Москва, Улаанбаатар хотуудын хяналтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ түвшинд хүргэх талаар 2 тал санал бодлоо солилцсон байна. Уулзалтын төгсгөлд Олон улсын хэмжээнд мөрддөг хяналтын арга зүй, стандартуудыг мөрдүүлэх харилцан айлчлах, ажилтнуудаа мэргэшүүлэх, мэдээлэл солилцох талаар нийслэлийн Аудитын газар, Москва хотын Хяналт тооцооны танхимтай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ